Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Чихэр өвсний үндсээс матрикс шахмал эм гарган авах технологийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4078
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Чихэр өвс, моноаммонийн глицирризинат, матрикс шахмал, гидроксипропилметилцеллюлоз, глицирризиний хүчил

Аннотаци

Элэг хамгаалах, элэгний үрэвсэл, вирүсийн эсрэг үйлдэлтэй эмийн хэрэгцээ их, импортын эмийн үнэ өндөр, өдөрт ууж хэрэглэх эмийн тоо ширхэг олон байгаагаас тунгийн дэглэм алдагдаж, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж байгаа нь эх орны эмийн ургамлын түүхий эдээс импортын эмийг орлохуйц эмийн бодисоо зохицуулалттай чөлөөлдөг матрикс шахмал эм гарган авч, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, цаашид дотоодын хэрэгцээг хангах шаардлагатай байгаагаас үндэслэн моноаммонийн глицирризинат агуулсан эмийн бодисоо зохицуулалттай чөлөөлдөг матрикс шахмал эмийн технологийг боловсруулахад бидний судалгааны ажлын зорилго оршино.
Моноаммонийн глицирризинат агуулсан матрикс шахмал эмийн технологийг боловсруулж, эх орны үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломжтой болохыг тогтоолоо.“Матрикс шахмал эмийн дүүргэгч бодисоор лактоз, холбогч бодисоор 5%-ийн PVP-K30 уусмал, матрикс үүсгэгчээр НРМС-К4000 (20%), гулсуулагч тослох бодисоор тальк 3%, магнийн стеаратыг 1%-иар сонгож, чийгтэй мөхлөгжүүлэх аргаар бэлтгэв. “Ликозинат” матрикс шахмал эм нь чанарын шалгуур үзүүлэлтүүдээр шаардлага хангаж, 2 жилийн хугацаанд тогтвортой байлаа. Ликозинат” 5 загварын матрикс шахмал эмийг in vitro нөхцөлд тодорхойлж, хамгийн тохиромжтой нь F5 загвар болохыг тогтоолоо. F5 загварын “Ликозинат” матрикс шахмал эмийг In vivo нөхцөлд “Глицирон” шахмал эмтэй харьцуулан тодорхойлоход цусанд дахь эмчилгээний тунгаа 4-6 цагаар илүү удаан буюу 12 цагийн турш хадгалж байсан төдийгүй матрикс шахмал эмийн хөөлт болон эвдрэлийн зэргийг тодорхойлоход эмийн бодисоо зохицуулалттай чөлөөлж буйг баталж байна. F5 загварын “Ликозинат” матрикс шахмал эмийг 2 мг/кг (500 мг-ийн 1 ширхэг матрикс шахмал эм) тунгаар өдөрт 2 удаа хэрэглэхэд “Глицирон” шахмал эмтэй дүйцэхүйц элэгний үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 131
Сүүлийн сард 24
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :