Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын 40-65 насны эрүүл ба хепатитийн вирүсийн халдвартай хүн амд M2BPGi, AFP биомаркерын түвшинг судалсан дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4081
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Элэгний фиброз, элэгний хорт хавдар, лавлах хязгаар, лаборатори, глико-биомаркер

Аннотаци

Хепатитийн вирүсийн халдвар нь элэгний фиброз, элэгний цирроз, элэгний хорт хавдрын үндсэн шалтгаан болдог бөгөөд дэлхий дахинаа эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болсоор байна. Элэгний фиброзыг тодорхойлох нь элэгний эмгэгийг эрт илрүүлэх, үе шатыг тодорхойлох, эмчилгээний тактик боловсруулах, элэгний ээнэгшил алдагдлыг илрүүлэх, элэгний хорт хавдрын тандалтын давтамж ба өвчний тавиланг тогтооход чухал ач холбогдолтой юм. Япон улсын эрдэмтэд элэгний фиброзын үед хепатоцит эсийн ханын бүтцэд байх гликопротеиний бүтэц өөрчлөгддөгийг тогтоосон ба үүний дүнд элэгний фиброзын маркер болох ийлдсийн M2BPGi хэмээх өвөрмөц глико-биомаркерыг илрүүлсэн юм. Энэхүү глико-биомаркерыг ийлдсэнд тодорхойлдог ба эмнэлэгт бус хүн амд суурилсан судалгаанд хэрэглэгдэхүүн болгон ашиглахад хамгийн тохиромжтой инвазив бус арга юм. Монгол улсын эрүүл мэндийн үзүүлэлтийн 2018 оны тайлан мэдээгээр элэгний фиброз ба цирроз 2009 онд 45-65 насны 10000 хүн амд
184.0 байсан бол 2018 онд
201.9 буюу
17.9-өөр нэмэгдсэн нь уг насны хүн амын дунд элэгний фиброзыг эрт илрүүлэн, эрсдэлт хүчин зүйлс, тархалтыг тогтоох, урьдчилан сэргийлэлтийн стратегийг хэрэгжүүлэх нь шаардлагатай болохыг илэрхийлж байна.Зорилго: Монгол улсын 40-65 насны хүн амд M2BPGi глико-биомаркерын лавлах хязгаарыг тогтоож, хепатитийн В, С вирүсийн халдваргүй ба халдвартай хүн амд элэгний фиброзын M2BPGi глико-биомаркер, элэгний хорт хавдрын AFP маркерын түвшинг тодорхойлох.Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг аналитик судалгааны агшингийн судалгааны загварыг ашиглан 2016 оны 10 сараас 2019 оны 01 сарын хооронд АШУҮИС-ийн ИСНЭмнэлгийн эмнэлзүйн лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэлээ. Лабораторийн шинжилгээг Япон улсын SYSMEX корпорацийн биохимийн бүрэн автомат Chemix-180 анализатораар элэгний үйл ажиллагааны шинжилгээ, иммунологийн бүрэн автомат HISCL-5000 анализатораар HBsAg, anti-HBs, HBeAg, anti-HBe, anti-HBc, anti-HCV, AFP, M2BPGi глико-биомаркерыг шинжлэв. Үр дүн: Судалгаанд санамсаргүй сонгогдсон нийт 3384 хүнээс лавлах сорьцын бүлгийн шалгуур хангасан 316 хүний ийлдсийн M2BPGi глико-биомаркерын шинжилгээний дүнгээр лавлах хязгаарыг тогтооход
0.979 C.O.I тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдагсдын
10.1%-д HBsAg эерэг байв. HBsAg эерэг хүмүүсийн
9.5%-д HBeAg эерэг тодорхойлогдов. Хепатитийн В вирүсийн Anti-HBcIgG маркер нийт судалгаанд хамрагдагсдын
63.8%-д эерэг байсан. Судалгаанд хамрагдагсдын 17%-д нь Anti-HCV эерэг, 1.1%-д нь HBsAg ба anti-HCV маркерууд эерэг тодорхойлогдсон. M2BPGi глико-биомаркер халдваргүй биеийн жингийн илүүдэл ба таргалалттай хүмүүсийн 39%, хепатитийн В вирүсийн халдвартай хүмүүсийн
63.6%, хепатитийн С вирүсийн халдвартай хүмүүсийн
71.3%, хавсарсан халдвартай хүмүүсийн
76.5%-д статистик үнэн магадлалтайгаар ихэсч байв. Элэгний хорт хавдрын AFP маркер нийт судалгаанд хамрагдагсдын
2.2%, M2BPGi глико-биомаркерын хэмжээ
4.2 C.O.I-ээс их тодорхойлогдсон хүмүүсийн
45.7%-д нь эерэг байв. Хепатитийн В вирүсийн халдвартай хүмүүсийн
5.0%, хепатитийн С вирүсийн халдвартай хүмүүсийн
6.0%, хепатитийн В, С вирүсийн хавсарсан халдвартай хүмүүсийн
8.8%-д M2BPGi глико-биомаркерын хэмжээ
4.2 C.O.I-ээс их тодорхойлогдлоо. qHBsAg ба M2BPGI глико-биомаркер хоорондын хамаарал нь rho=
0.165, qHBsAg ба AFP маркер хоорондын хамаарал нь rho=
0.56 байна.
1. 40-65 насны Монгол хүний элэгний фиброзыг илрүүлэх M2BPGi глико-биомаркерын лавлах хязгаар
0.979 C.O.I байна.

2. Монгол улсын 40-65 насны хүн амын
10.1% нь хепатитийн В вирүсийн халдвартай, 17% нь хепатитийн С вирүсийн халдвартай, 1.1% нь хепатитийн В, С вирүсийн хавсарсан халдвартай байна. Хепатитийн В вирүсийн халдвартай хүмүүсийн
9.5%-д HBeAg эерэг,
41.9%-д элэгний үрэвслийн идэвхжилттэй, HBeAg эерэг хепатитийн үед qHBsAg түвшин өндөр тодорхойлогдлоо.

3. Нийт судалгаанд хамрагдагсдын
46.7%, халдваргүй биеийн жингийн илүүдэл ба таргалалттай хүмүүсийн 39%, хепатитийн В вирүсийн халдвартай хүмүүсийн
63.6%, хепатитийн С вирүсийн халдвартай хүмүүсийн
71.3%, хавсарсан халдвартай хүмүүсийн
76.5%-д элэгний фиброз илэрлээ. Хепатитийн вирүсийн халдвартай хүмүүсийн
5.0-
8.8% элэгний хорт хавдраар өвдөх өндөр эрсдэлтэй байна. Элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт M2BPGi глико-биомаркер ач холбогдолтой нь тогтоогдлоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 68
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :