Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол-АНУ-ын харилцаа: Ерөнхийлөгч Жон Кеннедийн засаглалын үе



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4085
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : АНУ, БНМАУ, дипломат харилцаа, Кеннеди, Чан Кайши, НҮБ

Аннотаци

Монгол Улсын хувьд гуравдагч хөрш-АНУ-тай харилцах асуудал гадаад харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг мөн. Монгол оронд ардчилсан хувьсгал ялахаас өмнөх үед капиталист, коммунист үзэл суртлын “хүйтэн дайн” хүчтэй өрнөж байсан тул БНМАУ ба АНУ-ын хооронд улс төр, эдийн засаг болон бусад салбарт хамтын ажиллагаа бат бэх тогтоогүй байсан ба манай хоёр орны хоорондын аливаа харилцаа нь зарим улс гүрний хардалт сэрдэлт, хориг саад, эсэргүүцэлтэй тулгарч байв. Харин 1987 онд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтож, ардчилал Монгол оронд өрнөсний үр дүнд хоёр орны харилцаа сайжирч цаашид улам гүнзгийрсээр өнөөдөр стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Энэхүү түвшинд хүрэхэд амар, хялбар байгаагүй бөгөөд удаан хугацааны саад бэрхшээлтэй урт замыг туулсан юм.
ХХ зууны эхэн үед Монгол орон Манж Чин улсын эрхшээлээс ангижирч, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан тэр үеэс эхлэн АНУ-тай дипломат харилцаа тогтоон, худалдаа арилжаа эрхлэн явуулах хүсэлт илэрхийлсэн захидлуудыг хэд хэдэн удаа явуулсан боловч тухайн үеийн АНУ-ын Засгийн газар нааштай хариу өгөөгүй юм. Хэдийгээр 20-р зууны эхэн үед хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох үйл ажиллагаа тодорхой үр дүнд хүрээгүй ч 1961 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди дипломат харилцаа тогтоохоор гаргасан санаачилгын зорилго, түүнд нөлөөлж байсан гадаад, дотоод хүчин зүйлсийг судлан эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нь энэхүү судалгааны ажлын нэгэн үндэслэл болно.
АНУ, БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох үйл ажиллагааг явуулахад Тайваний Ерөнхийлөгч Чан Кайшигийн үзүүлж байсан эсэргүүцлийг тодорхой баримтад түшиглэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан юм.
БНМАУ НҮБ-д элсэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди хориг тавихгүй байх байр суурь баримтлах болсон шалтгаан болон НҮБ-д элсэх БНМАУ-ын өргөдөлд хориг тавих зорилготой байсан Чан Кайшид АНУ-ын Засгийн газар даралт шахалт үзүүлж, түүнийг хүлээн зөвшөөрүүлж чадсан талаар АНУ-ын архивын эх сурвалж, албан захидал, меморандум, телеграм зэрэг дипломат баримт бичиг, түүнчлэн энэ сэдэвтэй холбоотой судалгааны ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, Монгол Улсын архивын материал дээр тулгуурлан шинжлэх ухааны үүднээс шинэ үзэл баримтлал, арга зүйд нийцүүлэн шинэлэг байдлаар, иж бүрнээр судалсан юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 81
Сүүлийн сард 15
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :