Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цагдаагийн алба хаагчийн сургалтын тогтолцоо, эрх зүйн зохицуулалт



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.5 Хууль
Улсын дугаар : 4612
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : эрх зүй, зохицуулалт

Аннотаци

Цагдаагийн алба хаагчийн сургалтын үйл ажиллагаа нь бэлтгэх, хөгжүүлэх, ажлын байрны болон мэргэжлийн зэрэг дээшлүүлэх аль ч түвшинд бүрэн тогтсон хэв шинжгүй, алба хаагчийн амжилт, ахиж, дэвших нөхцөлтэй хэрхэн уялдах нь тодорхой зохицуулагдаагүй нь нийгэмд болон алба хаагчдын дунд нэгдсэн ойголтыг бий болгож чадаагүй байна.
Хууль зүйн шинжлэх ухаанд хууль сахиулагчийн сургалтын тогтолцооны суурь зарчмыг тодорхойлж, түвшинд нь тулгуурлан уялдаа, харилцан хамаарлыг судалж, мэргэжлийн онцлог, хувь хүний онцлогт тохирсон сургалтын тогтолцоо боловсруулан нэвтрүүлэх үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалтаар боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна.
Цагдаагийн байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, хөгжүүлэх талаар алба хаагчийн сургалтын тогтолцоо, үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн эх сурвалж, баримт бичиг, хууль, тогтоомжууд хангалттай мэт байгаа боловч нэгдсэн тогтолцоог бүрдүүлээгүй, сургалтууд нь зөвхөн тухайн нэг үе шатны боловсролыг олгоход чиглэж байгаа нь хоорондын уялдаа, залгамж холбоог хангахгүй байх гол нөхцөл болж байна.
Судалгааны сэдвийг сонгон авахад нөлөөлсөн дээр дурдсан сургалтын тогтолцоонд тулгамдсан асуудал болон эрх зүйн зохицуулалт, хүчин зүйлүүд, тэдгээрийн хүрээнд дэвшүүлж буй санаа, үзэл баримтлал зэрэг нь судалгааны таамаглалын хэмжээнд ойлгогдож байгааг дурдах нь зүйтэй бөгөөд нэг сэдэвт бүтээлийн хүрээнд эдгээрт дүн шинжилгээ хийх аргаар магадлах оролдлого хийсэн болно



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 22

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 77
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 15

Ишлэгдсэн тоо : 0