Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн илрүүлэг, эрт үеийн дэмжих хөтөлбөрийг туршсан үр дүн (Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4082
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : аутизмын хүрээний эмгэг, Анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг, зан үйлийн эмгэг, суралцахуйн бэрхшээл, илрүүлэг

Аннотаци

Тогтвортой хөгжлийн зорилт 4-ыг хэрэгжүүлэх нэг арга зам нь 2030 он гэхэд бүх хүнд аюулгүй, хүчирхийлэлгүй, тэгш хамруулсан, үр дүнтэй суралцах орчинг бүрдүүлж, боловсролын байгууллагыг хүүхдэд ээлтэй, хөгжлийн бэрхшээл болон жендерийн ялгаваралгүй болгож шинэчлэн сайжруулна хэмээн тусгасан байна. Сайн чанартай сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нь хүүхдийн суралцах чадварыг сайжруулахаас гадна анги улирах болон сургууль завсардалтыг бууруулж амжилт гаргахад эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс бидний судлаачид сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илрүүлэх аргыг турших үр дүнг тооцох зорилго тавин ажилласан болно. Судалгаанд 22 цэцэрлэгийн ахлах бүлгийн 610 хүүхэд, 52 хүүхдийн эцэг эх асран хамгаалагч, багш нарыг сонгон гурван үе шаттайгаар хамруулав. Судалгааны үр дүнд 610 хүүхдийн
2.7% буюу 17 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байж болзошгүй гэж илэрсэн. Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийн дунд хөгжлийн бэрхшээлийн илрүүлгийн аргыг хэрэглэх боломжтой тул цаашид цэцэрлэгийг түшиглэн судалгааг хийх шаардлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 74
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :