Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4094
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : зөөлөн аюулгүй байдал, хатуу аюулгүй байдал, иргэний нийгэм, батлан хамгаалах, иргэн-цэргийн харилцаа, зэвсэгт хүчин,

Аннотаци

Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо, зөөлөн аюулгүй байдал, иргэний нийгмийн хамаарлын талаарх онол, арга зүйн тайлбарлал хийн аюулгүй байдлыг хангах төрийн бус субьект нь иргэний нийгэм болох талаар тодруулан гаргав. Мөн аюулгүй байдлаг хангахад иргэний нийгмийн оролцооны талаарх АНУ, ОХУ, Европын орнууд, Казахстан зэрэг иргэний нийгэм, аюулгүй байдлын салбарын өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий улс орнуудын жишээг харьцуулан авч үзэв. Монголын үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоог шинжлэн авч үзэхдээ социологийн судалгааны шинжээчийн судалгааны аргаар 40 орчим экспертүүдийн дунд тусгайлан бэлтгэсэн удирдамж, асуулгын анкетын арга хэрэглэн шинжлэв. Мөн монголын талын шинжилгээг аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хууль дахь иргэдийн оролцоог тодорхойлсон зохицуулалтын хэрэгжилтэнд шинжилгээ хийж санал зөвлөмж боловсруулав. Монгол орны хувьд үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоо нь улс орны хөгжилд үзүүлэх нөлөө нь эерэг, сөрөг аль алинаар нь (
66.7%) нөлөөлж байгаа дүр зураг харагдлаа. Үүний цаана сөрөг нөлөөлөл (
22.2%) багагүй байгааг анхаарахгүй байж болохгүй юм. Гэсэн хэдий ч улс орнуудын нэгэн адилаар манай улсын иргэний нийгэм нь аюулгүй байдлыг хангахад тодорхой хүрээнд оролцож өөрийн үүргээ гүйцэтгэсээр байна гэж үзэж болохоор байна. Үүнийг үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэж буй байдалд өгсөн шинжээчийн үнэлгээ (нийт үүргийн дундаж үзүүлэлт: сайн
9.7%, дунд
35.1%) үзүүлэлтээс ч харж болно. Шинжээчид иргэний нийгэм аюулгүй байдлыг хангахад их үүрэгтэй (
91.9%) гэж үзэж байгаа ч манай орны иргэний нийгмийн оролцоо, үүрэг тийм ч хангалттай түвшинд байхгүй байна гэж үзжээ. Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг нэгд, улс төрийн аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх арга зам, хоёрт, цэргийн аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх арга зам, гуравт, иргэдийн оролцооны эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга зам гэсэн гурван чиглэлээр тодорхойлж гаргалаа. Эдгээр асуудлын хүрээн дэх товч үр дүнг товч авч үзвэл, улс төрийн аюулгүй байдлын тогтолцоонд иргэний нийгэм шууд нөлөө үзүүлдэг байна. Манай орны улс төрийн аюулгүй байдалд иргэний нийгмийн үзүүлж буй нөлөөлөл эерэгээсээ (
8.1%) сөрөг (
24.3%) тал нь давамгайлж байна гэсэн дүгнэлт шинжээчийн дүгнэлтээс гарчээ. Харин цэргийн аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоог шинжлэн үзэхдээ иргэн-цэргийн харилцааны онол, арга зүйн суурин дээр авч үздэг байна. Тэр үүднээс хийсэн шинжилгээнээс дүгнэн авч үзвэл Монголын иргэн-цэргийн харилцаанд дараах сөрөг үзэгдэл үйл явц ажиглагдаж байгаа бөгөөд түүнийг сайжруулах талаарх арга зам, санал зөвлөмжийг тусгаж өгсөн байна. Мөн цаашид иргэний оролцоо бүхий зохицуулалт, холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарч ажиллах талаарх дүгнэлт, зөвлөмж гаргасан болно. “Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоог үнэлэх аргачлал”-ыг анхлан боловсруулж, түүнийг хэрэглэх, ашиглах зааварыг боловсруулсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 68
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :