Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ойрад хэлний статус, амвдрах чадвар, хэрэглээг судалсан нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4283
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : хэл төлөвлөлт, цөөнхийн хэл, угсаатны хэл, хэлний мөхөл, хэл хамгаалах

Аннотаци

Энэхүү судалгаагаар боловсролын салбарт цөөнхийн хэлтэй хүүхдэд зориулсан хос хэлний болон хэлний илэрхийллийн олон төрлийг дэмжих хөтөлбөр байхгүй, бүх шатны боловсролын байгууллагад сургалтыг зөвхөн халх аялгуунд суурилсан монгол хэлээр явуулж байгаа нь ялангуяа сургуулийн өмнөх болон суурь боловсрол эзэмших үед суралцагчдад бэрхшээл үүсгэж байна явуулахад бага ангийн төлөөллийн 63% нь цэцэрлэгээс эхлэн дунд сургуулийн 1-р ангийн хичээлийг дан ойрад хэлээр заах нь зүйтэй гэсэн бол ахлах, дунд ангийн төлөөллийн 42-52% нь сургалтыг зөвхөн халх аялгуунд суурилсан монгол хэлээр явуулах нь зүйтэй гэсэн. Судалгааны дүнд үндэслэн ойрад хэлийг сургуулиас өмнөх болон бага ангид дан ойрад хэлээр орж, анги ахих тусам их, дээд сургуульд элсэх, ажил хөдөлмөр эрхлэхэд монгол хэлний мэдлэг, чадвар шаардлагатай байгааг харгалзан ахлах, дунд ангид сургалтыг монгол хэлээр явуулахын зэрэгцээ эх хэлээ сонгон судлах, хос хэлний хөтөлбөрөөр суралцах боломжийг олгох шаардлагатай байгаа нь харагдсан. • ЕБС-ийн сурах бичигт монгол хэл, аялгууны үгийн санг таниулах дэд сэдэв багтсанаас гадна МУЭИС, МУИС, МУБИС зэрэг их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтын төлөвлөгөөнд нийгмийн хэлшинжлэлийн чиглэлийн хичээлүүдийг багтаасан; олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ойрад хэлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой нийтлэл, нэвтрүүлэг ялангуяа хөдөө орон нутагт цөөн тоогоор боловч хийгдэж байна. • Шинжлэх ухааны салбарт ойрад хэлний аман аялгуунуудаар дагнан судалгаа хийдэг эрдэмтэд төрөн гарч, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд цөөнгүй хэвлэгдэн гарсан ч монголчуудын нутгийн аялгууг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан ангилалыг шинэчлэх, монгол улсад цөөнхийн хэлний талаар хэрэгжиж байгаа хуулийн зүйл заалтуудын хэрэгжилтэд мэргэжлийн эрдэмтэн судлаачдыг оролцуулах нь зүйтэй гэж үзлээ. • Судлаач Монгол улсын ойрад хэлний амьдрах чадварын түвшинг дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг шалгууруудыг ашиглан тогтоов. Энэхүү
122
судалгаагаар ойрадын хэл, аялгуу нь “Мөхлийн онцгой аюулд орсон” хэл гэдэг статуст хамрагдах болохыг тогтоосон. • Ойрад хэлний амьдрах чадвар, хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө: - Дэлхий нийтийн үндэстэн, угсаатны талаарх хүнлэг үзэл баримтлалыг дэмжих, ардчилал, хүний эрх, хэлний эрхийг хамгаалах, цөөнхийн хэл, эх хэлийг дэмжих олон улсын бодлогыг хэрэгжүүлэх,
- Шинжлэх ухааны үндэслэлтэй хэлний бодлогыг зөв, оновчтой хэрэгжүүлэх,
- Үндэстэн ястны хэл, аялгууг хамгаалахад олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих,
- Олон улсад ойрадууд болон ойрад хэлний талаархи ташаа мэдээллийг залруулах,
- Хүн ам, орон сууцны тооллого явуулах үед хэлээр харилцагчдын судалгааг хамтатган авдаг олон улсын туршлагыг хэрэглэн ойрад хэлээр харилцагчдын тоог бодитой тогтоох,
- Соёлын өв тээгчдийг хамгаалах, ойрад хэлийг аудио, видео хэлбэрээр баримтжуулах ажлыг өргөжүүлэх, чанарыг сайжруулах,
- Хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулах цогц бодлого хэрэгжүүлэх - Орчин цагийн нийгмийн хэлшинжлэлийн судалгааг хөгжүүлэх, боловсролын бүх салбарт тэгш боломж олгох,
- Ойрад хэл, аялгууны хэрэглээг нэмэгдүүлэх орчинг бүрдүүлэх, бичиг үсгийг сэргээн хэрэглэх оролдлогуудын дэмжих зэрэг арга хэмжээг авах нь ихээхэн ач холбогдолтой юм гэж судлаач үзсэн болно. Өнөөдөр хүн төрөлхтний соёлын дахин давтагдашгүй, сэргээгдэшгүй үнэт өв - хэл, соёлын олон илэрхийллийн төрөл зүйлийг хамгаалах, хөгжүүлэхэд онцгой анхаарах болсон энэ үед Монгол улс ч үндэстэн, угсаатны цөөнхийн хэл, соёлыг хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх чиглэлээр бодлогыг хэрэгжүүлэхэд орчин цагийн нийгмийн хэлшинжлэлийн судалгааг гүнзгийрүүлэн хийх, түүний үр дүнг шинжлэх ухаанчаар ашиглах нь нэн чухал юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 86
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :