Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөдөө орон нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн байршил, бүтэц, хэв шинжийн судалгаа (Завхан аймгийн жишээн дээр



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4116
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : байршил, бүтэц, хэв шинж, сургууль, боловсролын тогтолцоо

Аннотаци

Монгол хэл дээр: Монгол улсын ЕБС, тэр дундаа хөдөө орон нутагт буй ЕБС-уудын байршил, бүтэц, хэв шинжийн талаар Завхан аймгийн жишээн дээр хийсэн харьцуулсан судалгааны дүнд дараах дүгнэлтийг хийлээ.
Нэг. Завхан аймгийн харьяаны олон хушуу, шавийн нутагт байсан хүрээ хийд, хурал номын газруудын суурин дээр буюу ойролцоо ХХ зууны сумын төвүүд байгуулагдаж улмаар тэрхүү сумын төвүүдэд бичиг үсэг заах танхим, бага сургуулиуд бий болжээ. Түүнчлэн ХХ зуунд хийгдсэн нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших, аж үйлдвэржүүлэх зэрэг олон шинэчлэлүүд засаг захиргааны нэгж ,сургууль боловсролын байгууллагын бүтэц тогтолцоо бүрэлдэн хөгжихөд зонхилох нөлөө үзүүлжээ.
Хоёр. Бидний боловсруулсан ЕБС-ийн бүтэц, байршил, хэв шинжид нөлөөлдөг 11 хүчин зүйлс (байгаль, газарзүй, уур амьсгал, экологийн 2; дэд бүтцийн 3; хүн ам, хөдөлмөрийн эрэлтэт зах зээлийн 1; уламжлал, шинэчлэлийн 5 )-ийн нөлөөлөлөөр сумын потенциалыг тооцох аргазүй (1-р арга зүй гэх)-г болон бүсчилсэн хөгжлийн суурь болох бүлэг суурингийн тогтолцооны хандлагаар 15 хүчин зүйл (байгаль орчны 3, эдийн засгийн 7, нийгэм, хүн ам зүйн 3)-ийн нөлөөллөөр сумын потенциал, түүнд ногдох хувийн жинг тооцох арга зүй (2-р арга зүй гэх)-г дангаар болон хослуулан хэрэглэж бүлэг сум суурингийн микро бүсчлэлийн болон тээвэр ложистикийн төвийн байршлыг тодорхойлох бүрэн үндэстэй.
Гурав. Судалгааны үр дүнг үндэслэн сумын потенциалыг 1-р ба 2-р аргазүйгээр тооцсон судалгааны аль алинаар нь тухайн бүс дотроо сумын потенциалаараа тэргүүлж буй Улиастай, Тосонцэнгэл, Тэс, Завханмандал, Шилүүстэй, Түдэвтэй сумдад бүсийн төвийн ерийн болон гүнзгийрүүлсэн сургалттай 12 жилийн 9 дунд сургууль байгуулахын зэрэгцээ Улиастай болон бусад 17 суманд 9 жилийн дунд 19 сургууль , харин Алдархаан суманд бага сургууль байгуулах тухай сургуулийн зураглал гаргав.
Дөрөв. Завхан аймгийн ЕБС-ийн бүтэц байршил, хэв шинжийг олон талт хүчин зүйлсийн нөлөөллөөр тогтоох таамаглал дэвшүүлж, аргазүй боловсруулан судалгаа хийсний үр дүнд зохиосон сургуулийн шинэ зураглал нь: 1-рт дахин хуваарилалт хийснээр боловсролын нөөцийг оновчтой хуваарилан эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх 2-рт боловсролын сурах сургах орчин нөхцөлийн тэгш байдлыг хангах, суралцагсад сонгон суралцах эрхээ эдлэх үндсэн хоёр чиг үүрэгт илүүтэй нийцэж байна. Ийнхүү бидний дэвшүүлсэн таамаглал судалгааны аргазүй, үр дүнгээр батлагдаж Завхан аймгийн ЕБС-ийн бүтэц, байршил, хэв шинжийн оновчтой, үр ашигтай зураглал боловсруулах диссертацийн зорилго биелэсэн хэмээн үзэж байна.
Тав. ЕБС-ийн 12 жилийн тогтолцооны өөрчлөлттэй уялдуулан сургуулийн бүтэц, байршлыг тогтоох үндэслэл судалгааг Монгол улсын эдийн засгийн хөгжлийн бодлогод суурилсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хүн ам зүй, нийгэм-эдийн засаг, байгаль цаг уур,экологи, дэд бүтэц, уламжлал, шинэчлэл зэрэг олон талт хүчин зүйлийн нөлөөллийг зөв тооцон улсын болоод нэн ялангуяа орон нутгийн түвшинд хийх шаардлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 48
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :