Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эдийн засгийн бүсчлэлд үндэслэн хөрөнгө оруулалтын хуваарилалтыг оновчлох арга зүйн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4119
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : хөрөнгө оруулалт, хуваарилалтыг оновчлох, кластер

Аннотаци

“Эдийн засгийн бүсчлэлд үндэслэн хөрөнгө оруулалтыг хуваарилах онол, арга зүйн үндэс” гэсэн нэгдүгээр бүлэгт бүсчилсэн хөгжлийн онолын чиг хандлага, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлж буй олон улсын туршлага, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих эрэлт хэрэгцээг авч үзсэн.
“Монгол Улсын эдийн засгийн бүсчлэл тогтоох, хөрөнгө оруулалтын хуваарилалтыг оновчлох арга зүйг боловсруулах нь” гэсэн хоёрдугаар бүлэгт Монгол Улсад бүсчлэл тогтоож байсан түүхэн замнал, тулгуурласан үзэл баримтлал, зарчим, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын нутаг дэвсгэрийн хуваарилалтын өнөөгийн байдал, түүний арга зүй, мөн эдийн засгийн бүсчлэл тогтоох, хөрөнгө оруулалтын нутаг дэвсгэрийн хуваарилалтыг оновчлох арга зүйг боловсронгуй болгох зэрэг асуудал багтаж байна.
“Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлд үндэслэн хөрөнгө оруулалтын хуваарилалтыг оновчлох судалгаа, туршилтын үр дүн” гэсэн гуравдугаар бүлэгт эдийн засгийн бүсчлэл тогтоох, хөрөнгө оруулалтын нутаг дэвсгэрийн хуваарилалтыг оновчлох арга зүйн туршилтын үр дүн; туршилтын үр дүнг харьцуулсан дүн шинжилгээ; эдийн засгийн бүсчлэлээр хөрөнгө оруулалтыг хуваарилсан оновчлолын үр дүн зэргийг авч үзсэн болно.
Диссертацын зорилго
Судалгааны зорилго нь эдийн засгийн орчин үеийн онол, бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалд үндэслэн Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бүс нутаг, эдийн засгийн орон зайд оновчтой хуваарилах арга зүйг боловсруулахад оршино. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.
Диссертацын зорилтууд
1.Эдийн засгийн орчин үеийн онолын хүрээнд бүсчилсэн хөгжлийн асуудлыг боловсруулж байгаа эрдэмтэд судлаачдын бүтээлийг судалж онол-арга зүйн шинэ чиг хандлагыг тодруулах;

2.Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогоор амжилттай хөгжиж буй олон улсын туршлага, түүний онол-арга зүйн асуудлыг харьцуулан судлах;

3.Бүсчилсэн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлж, бүс нутгийн хөрөнгө оруулалтын эрэлт, хэрэгцээний динамик, уялдаа хамаарлыг судлах;

4.Монгол Улсад хөрөнгө оруулалтыг нутаг дэвсгэрээр хуваарилж буй өнөөгийн байдлыг шинжилж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын үүднээс үнэлгээ, дүгнэлт хийх;

5.Эдийн засгийн бүсчлэл тогтоох болон төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалтад нөлөөлөх хүчин зүйлсийн харилцан уялдааг тодорхойлох;

6.Орон зайн зураглалын болон математик загварыг ашиглан кластерын шинжилгээ хийж эдийн засгийн бүсүүдийг шинээр тодорхойлох, бүс тус бүрээр хөрөнгө оруулалтын хуваарилалтын оновчлох арга зүйг боловсруулж, загварчлах;

7.Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтэд үндэслэн хөгжлийн тэргүүлэх салбарууд, эдийн засгийн макро болон микро бүсчлэлийг тогтоох загварчлалыг туршиж, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах санал зөвлөмж боловсруулах;

8.Шинэчлэн тогтоосон эдийн засгийн бүсчлэлээр хөрөнгө оруулалтыг хуваарилсан оновчлолын үр дүнг нэгтгэн дүгнэж, түүнийг улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгах санал зөвлөмж боловсруулах.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 36
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :