Диссертацын ажлын хүрээнд гамшгийн эрсдэлийн онол арга зүй, түүний үнэлгээний Олон улсын туршлага дээр тулгуурлан газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын үеийн эрсдэлийн өнөөгийн байдалд шинжилгээ хийж, эрсдэлийг бууруулах боломжийг тодорхойлох зорилго тавьж шийдвэрлэлээ.
Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын үеийн эрсдэлийг Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн жишээн дээр үнэлж, түүний эрсдэлийг бууруулах боломжийг тодорхойлсон.
Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын үеийн эрсдэлийг бууруулах боломжийг нэгдүгээр бүлэгт хийсэн гамшгийн эрсдэлийн онол арга зүйн судалгаа, хоёрдугаар бүлгийн газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын үеийн эрсдэлийн өнөөгийн байдлын судалгаан дээр тулгуурлан үр дүнг боловсрууллаа.
Нэг. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахуудын эмзэг байдлыг бууруулах, эрх зүйн чадавхийг сайжруулах, гал унтраах бэлэн байдлыг хангах чиглэлээр 22 санал зөвлөмжийг дэвшүүллээ.
Хоёр. Эрсдэлийг бууруулах менежментийг боловсронгуй болгохыг тулд дараах 4 загварыг санал болголоо.
Нэгдүгээрт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрсдэлийг бууруулах ерөнхий загвар нь газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, эрсдэлийн шинжилгээ, эрсдэлийн түвшин, төлөвлөлт, эрсдэлийг бууруулах зөвлөмж зэргийг хоорондын харилцан хамааралаар тасралтгүй сайжруулах үйл явцын дагуу явагдаж эрсдэлийг бууруулах үр дүнд хүрнэ.
Хоёрдугаарт Газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг өөрийн үнэлгээний аргачлал буюу 4P баллын үнэлгээний аргаар үнэлэх дараах аргазүйг санал болголоо. Энэхүү арга зүй нь 3 багц, 36 асуултад бодитоо хариулж, өөрийн байгууллагын эрсдэлээ үнэлэн, бэлэн байдлын түвшинг тодорхойлон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлаа төлөвлөхөд ихээхэн ач холбогдолтой.
Гуравдугаарт газрын тосны бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан шатахууны агуулахад гарч болзошгүй гал түймрийн аюулын загварчлалыг гал түймэр үүсч өрнөх, тархах 5 хувилбарын үндсийг боловсруулсан. Эдгээр хувилбарууд нь газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарч болзошгүй гал түймрийг унтраах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бэлэн байдлаа хангах болон галын түймрийн тархалтыг зогсоох үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх үр дүнтэй.
Дөрөвдүгээрт газрын тосны бүтээгдэхүүний агуулахын элементүүд болох захиргааны барилга байгууламж, насосны станц, резервуарын парк, төмөр замын ачиж буулгах эстакад, автомашины ачих эстакад, гадна шугам хоолой зэрэгт гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг боловсруулсан энэ нь тухайн агуулахын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ.
Газрын тосны их хэмжээний бүтээгдэхүүнийг төвлөрүүлэн хадгалах үйл ажиллагаа, агуулахад учирч болзошгүй эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, түүнийг бууруулах арга хэмжээг зохистой төлөвлөж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсонд судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол оршино.
Цаашид гүйцэтгэх судалгааны ажлын чиглэл
Судалгааны ажлын үр дүнгээс дараах асуудлыг зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай. Үүнд:
1. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын өөрийн үнэлгээний аргачлал буюу 4P баллын үнэлгээний аргаар үнэлэх аргазүйг нэвтрүүлэх;
2. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарч болзошгүй гал түймрийн аюулын загварчлалыг гал түймэр үүсч өрнөх, тархах 5 хувилбарыг гал түймрийг унтраах сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нэвтрүүлэх;
3. Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын эрсдэлийг бууруулах ерөнхий загварыг гамшгаас хамгаалах төлөвлөлт, бодлогын түвшинд хэрэгжүүлэх;
4. Шинжилгээгээр тогтоогдсон эрх зүйн зохицуулалтын дутагдалтай талыг цаашид засч сайжруулах;
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0