Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны зарим гэрийн малын генетик олон янз байдал ба филогенетикий судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 3826
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : гарал үүсэл, генетик хамаарал, генетик зай, полиморфизм, гаршуулгын төв

Аннотаци

Монгол орон нь урт удаан жилийн, арвин их мал маллах түүх, туршлагатай билээ. Энэ нь зөвхөн бэлчээрт тулгууралсан мал аж ахуй гэдгээрээ онцлог юм. Манай орны нутагт амьдарч байсан эртний хүмүүс тэртээ 3000 гаруй жилийн өмнө боловсронгуй мал аж ахуйг эрхэлж байсан нь одоо археологийн олон баримтаар нотлогдож байгаа билээ (Navaan 1975; Ser-odjav 1987). Манай орны зарим зүйл гэрийн мал тэр дундаа тэмээ сүрэг дээр өмнө филогенетикийн судалгаа хийгдэж байсан ба бусад төрлийн мал дээр ийм судалгаа төдийлөн их биш буюу дутагдалтай гэж хэлж болохоор байна. Иймд бид энэ судалгаанд Монгол хонь, ямаа болон үхэрний филогенетикийн судалгаа болон, зарим молекул генетикийн судалгааг митохондрийн ДНХ болон зарим бөөмийн ДНХ-г ашиглан хийж гүйцэтгэв.
1. Монгол хонь ямааны генетик олон янз байдал ба түүний гарал үүсэлд
Хонин сүрэг нь одоо ч хүртэл монголын хамгийн гол чухал гэрийн малд тооцогдсон хэвээр байна. Хониноос манай малчин ард дээл хувцасны болон гэрийн эсгий туурга гэх мэт түүхий эдийг шууд авч хэрэглэж байна. Харамсалтай нь молекул генетикийн болон популяцийн генетикийн судалгаа тиймч хангалттай биш байна. Энэ судалгаанд бид 1070 нуклеотид суурийн урттай мтДНХ-ийн хяналтын бүсийг нийт манай орны хойд, төв болон өмнөд хэсгээс цуглуулсан 88 дээжийг ашиглан олшруулж ялгаж авч хэрэглэсэн. Мөн бусад бүс нутагт хийгдсэн судалгаанаас 185 цувааг аван судалгаанд хэрэглэсэн. Бид 88 дээжнээс нийт 39 полиморфиг сайт олсон ба эдгээр нь мөн тооний гаплотипийг нөхцөлдүүлсэн. Гаплотипийн олон янз байдал нь
0.93 байсан бол нуклеотидийн олон янз байдал нь
0.060 байсан. Филогенетикийн хувьд нийт A, B, C гэсэн нийт гурван Гаплобүлэг тэмдэглэгдэв. Ямааны хувьд бид энэ судалгаанд мөн л 500 нуклеотид суурийн урттай хяналтын бүсийг нийт манай орны бүс бүслүүрээс цуглуулсан 174 дээжинд тулгуурлан олшруулж, ялган авсан. Манай орны ямааны генетик олон янз байдал нь бусад орныхтой харьцаалахад харьцангуй өндөр байв. Гаплотипийн олон янз байдал нь
0.99 байсан бол нуклеотидийн олон янз байдал нь
0.028 байсан. Филогенетикийн хувьд нийт A, B, C, D гэсэн нийт дөрвөн Гаплобүлэг тэмдэглэгдэв. Монгол хонь болон ямаа нь Турк, Хятад болон Энэтхэг хонь ямааны үүлдэрүүлтэй генетикийн хувьд ойр байв. Энэ манай Монголын тэгш өндөрлөг нь зүүн азид анхны хонь болон ямаа сүрэг нүүдэллэн ирэхэд ихээхэн хувь нэмэр орууулсан газар юм гэсэн өмнөх судлаачдын санааг батлаж байна.


2. MC1R генийн хувьсамж ба монгол ямааны арьсны өнгөний хамаарал
Энэхүү судалгаанд бид Melanocortin 1 recepter (MC1R) хэмээх генийг сонгон судалсан. Энэ ген нь элдэв амьтад, тэр дундаа хөхтөн амьтдын арьсны өнгийг зохицуулдаг үндсэн үүрэгтэй (меланин). Иймд бид энэ судалгаанд өөр өөр арьсны өнгөтэй Монгол ямаануудыг сонгон авч судалсан. Үндсэн гурван бүлэг өнгө нь хар (n=31), цагаан (n= 18) болон улаан (n= 50) байсан. Нийт 105 ямааны 938 нуклеотид суурийн урттай MC1R генийн ялган авч судалсан. Тухайн урттай генээс бид нийт 5 өөр мутацийг (single nucleotide substitutions) илэрүүлсэн. Үүнээс c.676A>G, c.748T>G болон c.770T>A гэсэн мутациуд нь уургийн амин хүчлийн цуваанд нөлөөлж байсан. Ийм мутаци нь арьсны өнгөнд нөлөөлөх магадлал нь их байдаг. Мөн энэ судалгаанд статистикийн Хи-квадрат болон Ложистик Регрешин хэмээх 2 үндсэн аргыг хэрэглэн арьсны өнгөний бүлгийн өөр хоорондын генотифийн ялгаатай байдлаг бодсон. Ингэхэд цагаан өнгийн арьстай ямаа нь хар болон улаан өнгөтэй ямаанаас эрс ялгаатай генотифтэй буюу гетерозигот генотиф давамгайлж байсан нь тогтоогдсон. Энэ нь меланин хэмээх ферментээс шууд хамаарна. Гаплобүлэг 7 тэмдэглэгдсэн ба үүнээс 2-р бүлэгт дийлэнх судлагдсан амьтад багтаж байсан.
Монгол үхрийн генетик олон янз байдал филогенетикийн судалагаанд өндөр нягтшил бүхий маркер ашигласан нь
Гэрийн тэжээмэл үхэр нь манай оронд төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн ашиг өгөөжтэй өргөн хүрээнд хэрэглэгддэг амьтан юм. Анх 9000 гаруй жилийн өмнө ойрх дорнодод гэршүүлсэн гэж үздэг. Энэ судалгаанд бид
50.000 SNP (хувьсамж) маркерийг агуулсан Bovine BeadChip –ийг ашиглаж судалгаа хийсэн. Нийт 418 үхрийг дээжинд боловсруулалт хийсэн. Ингэхэд монгол үхэр нь генетик олон янз байдал өндөр буюу гетерозигот нь их болон цус ойртолтын хэмжээ маш бага байсан. Гарал үүслийн хувьд Калмик болон Солонгосын Ханү хэмээх үхэрүүдтэй адил төстэй байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 71
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :