Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хепатитийн В, С вирүсийн халдварт сувилагчид өртөх эрсдэлийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 3924
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : зүү, хурц үзүүртэй эмнэлгийн багаж хэрэглэл, Хувь хүний болон мэргэжлийн эрсдэлт хүчин зүйлс

Аннотаци

Үндэслэл: Дэлхий даяар 59 сая гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байгаагийн 20 сая нь сувилагч байна. Манай улсад 2018 оны байдлаар эрүүл мэндийн салбарын улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудад нийт
52.3 мянган эрүүл мэндийн ажилтанууд ажиллаж байгаагийн
12.3 мянга нь сувилагч мэргэжилтэн байна. ДЭМБ-ын мэдээгээр эмч, эмнэлгийн ажилчид аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиснөөс цусаар дамжих халдварын эрсдэл нэмэгдэж, жил бүр
66.000 ажиллагсад ХВВ,
16.000 ажиллагсад ХСВ, 5000 ажиллагсад ХДХВ-ийн халдварыг, мөн хатгалтын аюулгүй байдал алдагдсаны улмаас В хепатитийн 8-16 сая, С хепатитийн
2.3-
4.7 сая, ХДХВ-ийн
80.000-
160.000 тохиолдол тус тус шинээр бүртгэгдэж байна. Монгол улс ХВВ-ийн халдварын тархалт өндөр бүс нутагт хамаарах болсон бөгөөд хүн амын 50-иас дээш хувь нь хепатитийн халдварт өртөж, 17% нь ХВВ-ийн тээгч, 30% нь ХСВ-ийн халдвартай байгаа тухай мэдээлжээ. Мөн эмнэлэгт хандаж буй хүмүүсийн дунд ХВВийн халдвар 48%, ХСВ-ийн халдвар
28.7%-ыг тус тус эзлэж байна. Эмнэлгийн тусламжийг гардан үзүүлдэг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн хепатитийн халдварт өртөх эрсдэлийг тодорхойлох, улмаар мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх үедээ халдвар авсан тохиолдолд эмчилгээний зардлыг улсаас хариуцах, эрүүл мэндийн оновчтой даатгалаар зохицуулах, хөдөлмөрийн нөхцөлийг олон улсын жишигт ойртуулах зэрэг асуудлаар хийгдсэн судалгаа ховор байгаа юм. Иймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үед халдварт өртөх эрсдэлийг судалж, халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн нөхцөлд халдварын эрсдэлийг бууруулах арга замыг судлаж, боловсронгуй болгох нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болж байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл юм.
Зорилго: Улаанбаатар хотын төрөлжсөн эмнэлгийн сувилагч нарын дунд ХВВ, ХСВ-ийн халдвар тархалтын түвшинг тогтоож, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 73
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД