Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Аялал-рекреацийн чадавхийн нэгдсэн үнэлгээ (Дорнод аймгийн жишээн дээр)



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.5 Газар, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
Улсын дугаар : 3947
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : Геоморфологи, Ландшафт, Экосистем, Археологи, Түүх, Дүн шинжилгээ

Аннотаци

Рекреацийн үүднээс Дорнод аймгийн хэмжээнд ландшафтын 4 анги, 16 хэв шинжийн ялгаатай байдлыг үндэслэн хотгор гүдгэр, уур амьсгал, ус зүй, бионөөц, ландшафтын гоо зүйн нөхцлийг, нийгмийн болон түүх соёлын нөөцтэй нь хамтатган шалгуур бүрт үнэлгээ зохиож нэгтгэн үзэхэд аялал-рекреацийн чадавхиар нийт нутгийн
23.59 хувь (29159,75 км2) нь нэн тохиромжтой,
46.43 хувь (
57391.57 км2) нь тохиромжтой, 30 хувь буюу 37048,67км2 нутаг нь тохиромжгүй гэсэн чанарын үнэлгээтэй ба цаашид экосистемийн тэнцвэрт байдал, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах байдлаар чадавхийг нь дээшлүүлэх шаардлагатай.
Дорнод аймгийн нутгийн уулын ландшафтын ангид хамаарах ойн ба ойт хээрийн хэв шинжийн нутгууд нь рекреацийн нөхцлөөр илүү таатай байхад намгархаг, давсархаг, мараа, марз бүхий хэв шинжийн ландшафтад хамгийн таагүй, үлдэх хэсгээр тааламжийн үнэлгээ дундаж хэмжээтэй байна.
Газрын доройтлын үйл явц энэ бүс нутагт эрчимжих хандлагатай байгааг тооцон үзвэл ТХГН-уудын хэмжээнд газрын доройтлыг бууруулах арга хэмжээг менежментийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд хамруулах нь экосистемүүдийн тэнцвэрт байдлыг урт хугацаанд хангах нөхцлийг бүрдүүлнэ хэмээн үзэж байна. NDVI урт хугацааны бууралт нь хүний нөлөөлөлтэй хэрхэн хамаарч байгааг авч үзвэл оронзайн нөлөөллийн бүсэд
20.8%, уст цэгийн нөлөөллийн бүсэд
12.1%, голын нөлөөллийн бүсэд
10.2-ээр бууралттай гарсан бол, дэд бүтцээс хамаарсан авто замын нөлөөллийн бүсэд
11.1%, хот суурин газрын нөлөөллийн бүсэд
14.5%, тариалангийн талбайн нөлөөллийн бүсэд
17.4%-ийн бууралт ажиглагдсан. Харин дэд бүтцийн төвлөрөлгүй орчинд аж ахуй эрхлэлтийн хэлбэрээс хамаарч ургамлан бүрхэвчийн өөрчлөлтөд нөлөөлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 96
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :