Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн хүчин зүйлийн шинжилгээ.(баруун бүсийн жишээн дээр)



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 3961
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : байгалийн бүс, санамсаргүй хүчин зүйлс, магадлалын тархалт бэлчээр, га-гийн ургац, орлого

Аннотаци

Баруун бүсийн эдийн засгийн үндсэн салбар нь МАА-н салбар. Энэ салбар нь байгалийн хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай бөгөөд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан түүний дасан зохицох чадавхид нь нийцүүлэн хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Салбарын дасан зохицох чадавхи гэдэгт салбарын удирдлага, зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох, малын тоо толгойг бэлчээрийн даац, тэжээлийн нөөцтэй уялдуулан зохицуулах, урамшуулал, нөхөн олговрын тогтолцоог бүрдүүлэх, бүтээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэх, эрүүлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд бэлчээрийн МАА-н өртөх эрсдэлийг бууруулах, байгалийн хатуу ширүүн орчинд дасан зохицох малын чадавхийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн дархлаа бий болгох зэрэг асуудлууд багтаж байгаа юм. МАА-н салбарын тогтвортой хөгжлийг хангах замаар уг салбарт өрсөлдөх давуу талуудыг бий болгосоноор улс орны болон бүс нутгийн хөгжилд тус салбарын гүйцэтгэх үүрэг эрс нэмэгдэх болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 33
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :