Энэхүү дипломын ажилд XII зууны Монгол нутаг дахь улсуудын нийгмийн байгууллын тухай шинэ судалгаа хийжээ. XII зууны монголчуудын нийгмийн байгуулатай холбогдох судалгаанд олон жилийн туршид онолын үндэс олж байсан Марксист түүх бичлэгийн онол ба Нийгмийн хувьслын онолоор бол аливаа нүүдэлчдийн нийгмийн байгуулал нь “Овог (gens) – Ясун (phratry) – аймаг (tribe) – аймгйин холбоо (consists of several tribe), улс (state) гэсэн үе шатыг дамждаг, цусан төрлийн холбоо дээр суурилсан ураг төрлийн байгуулал юм. Энэхүү суурь үзэл баримтлалын зөв эсэхийг шалгаж үзэх, хэрэв алдаатай бол XII зууны монгол нутаг дахь нүүдэлчдийн нийгмийн байгууллын тухай шинэ санал дэвшүүлэх зорилгоор энэхүү судалгааг хийжээ. XII зууны Монгол нутаг дахь нүүдэлчдийн нийгмийн байгууллыг засаглалын хэлбэр, удирдлагын бүтэц, төрлийн зохион байгуулалт, сүрэг авын зохион байгуулалт ба мал аж ахуйн зохион байгуулал гэсэн агуулгаар нийт 4 бүлэг, 12 дэд сэдвийн хүрээнд судалжээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0