Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Оюутан бие хүний сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны судалгаа”



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3977
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : өөрийн удирдлага, эмпати, өөрийн мэдлэг, шийдвэр гаргалт

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь оюутан бие хүний сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг бүтэц, бүрэлдэхүүн бүрээр нь харьцуулан судалсны үндсэн дээр оюутны сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг хөгжүүлэх PDEIS хөтөлбөрийг боловсруулан туршиж хэрэгжүүлж үр дүнд тоон болон чанарын шинжилгээ хийсэн. Үүнээс үзэхэд оюутны сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны түвшин харьцангуй доогуур түвшинд хөгжсөн бөгөөд хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна гэж үзсэн. Мөн оюутны сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг хөгжүүлэх PDEIS хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд оюутны өөрийн ухамсар, бусдыг ойлгох, эмпати, өөрийн удирдлага зэрэг чадварууд түлхүү хөгжсөн. Иймд энэхүү хөтөлбөрийг практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой юм. Судалгааны бас нэгэн зорилт бол сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны бүрэлдэхүүнд шийдвэр гаргах чадварыг хамааруулан авч үзэх боломжтой эсэхийг судлан үзэхэд сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан, шийдвэр гаргах чадвар хооронд мэдэгдэхүйц хамааралтай байгаа нь шийдвэр гаргах чадвар нь сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны нэгэн бүрэлдэхүүн байж болно гэж үзсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 34
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :