Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

110Г13Л ганг CBN хайлшаар зорох оновчтой горим тогтоох



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 3979
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : зоролт, токарь, хутга, багажны материал, зоролтын хүч

Аннотаци

Металыг боловсруулах технологийн процессын хамгийн чухал хэсгийн нэг нь зоролтын боловсруулалт бөгөөд машин үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлох гол параметр юм. Орчин үед машин үйлдвэрлэлийн салбарын шийдвэрлэхээр зорьж буй гол асуудлуудын нэг нь түвэгтэй зорогдох материалыг боловсруулах үр дүнтэй аргыг эрэлхийлж байгаа явдал юм.
Дээрх төрөлд багтах материалын нэг нь аустенит бүтэцтэй 110Г13Л өндөр мангант ган бөгөөд зарим техникийн ном, сурах бичгүүдэд Гадфильдын ган Г12 эсвэл Г13Л гэж нэрлэдэг. Тус ган нь элэгдэлд тэсвэртэй, механик шинж чанар өндөртэй бөгөөд нэгэн зэрэг өндөр даралт, температур, динамик ачаалалд ажиллах чадвартай. 110Г13Л гангийн шинж чанарын онцлогоос хамаарч уул уурхай, бутлах ба нунтаглах тээрэм, металлурги, тээврийн тоног төхөөрөмжийн эд ангиуд болох бөмбөлөгт тээрэм, хацарт болон конусан бутлуурын хуяг мөн их бие, экскаваторын шанаганы урд хана, шүд, төмөр замын суман шилжүүлэг, бусад өндөр ачаалалд ажилладаг эд ангиудыг хийдэг. Хэдийгээр өндөр мангант ганг 1873 онд гарган авснаас хойш урт хугацааны туршид цутгуурын үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа хэдий ч механик боловсруулалт дээр хийгдсэн судалгаа, техникийн түвшин хангалтгүй, ихэнхдээ зөрчилдсөн мэдэгдэл байдаг.
Одоогоор тус гангийн боловсруулагдах шинж чанарыг дээшлүүлдэг плазм-механик боловсруулалтын аргыг үйлдвэрлэлд өргөн ашиглаж байна. Гэвч тус аргад олон төрлийн дутагдалтай тал байдаг. Үүнд эд ангийн гадаргуугийн бат бөх нь буурах, боловсруулсан гадаргууд наалдац болон микро ан цав үүсэх, ажиллах нөхцөл муудах, нэмэлт тоног төхөөрөмж шаардагдах, энерги зарцуулалт их байдаг. Тиймээс плазм-механик боловсруулалтын цаашдын ашиглалтыг дэмжихгүй байна. Өндөр мангант гангийн механик боловсруулалтыг сайжруулах өөр нэг арга бол токарийн хатуу зоролт юм.
Судалгааны ажлаар элэгдэлд тэсвэртэй өндөр мангант 110Г13Л гангийн (HВ 229) механикаар боловсруулагдах чадварыг CBN зорох багажаар өөр өөр зоролтын горимоор зорох үед зорох багажны элэгдэл хэрхэн явагдаж байгааг судалсан.
Энэхүү судалгаагаар бэлдцээс зоргодос үүсгэх процесс, СВN зорох багаж болон бэлдэц хоёрын хоорондын химийн харилцан үйлчлэл, зорох багажны элэгдлийн давхаргын микробүтцийг судалсан. Туршилтаар зоролтын горим нь багажны элэгдэл, зоролтын хүч, гадаргуугийн цэвэршил, хэмжээний нарийвчлал, зоргодос үүсэх процесст хэрхэн нөлөөлж байгааг шинжлэн 110Г13Л ганг CBN хайлшаар зорох зоролтын оновчтой горимыг онол, туршилтын аргаар тогтоож өгсөн



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 46
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :