Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Жижиг эст уушгины хавдарын эдэд DLL3, CTLA-4 болон MSTN-ний илрэл болон тавиланд нөлөөлөх нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 3978
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : уушгины хавдар, биомаркер, бай эмчилгээ, мэс заслын эмчилгээ, иммуногистохими

Аннотаци

Уушгины хавдар нь дэлхий дахинд хамгийн элбэг тохиолдох хавдар бөгөөд 2018 онд 2,1 сая шинэ тохиолдол болон 1,8 сая нас баралт бүртгэгдсэн. Уушгины хавдар нь 2 үндсэн хэлбэртэй: жижиг эст уушгины хавдар, том эст уушгины хавдар. Жижиг эст уушгины хавдар (ЖЭУХ) нь 12-15% тохиолдох бөгөөд жил бүр 275000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. ЖЭУХ-ийн 5 жил амьдрах боломж 7%-иас бага байдаг.
Бид ЖЭУХ-н эдэд DLL3, CTLA-4, MSTN-ний илрэлийг судлах, эдгээр нь хэрхэн тавиланд нөлөөлөх зорилго тависан бөгөөд 38 ЖЭУХ-н хагалгааны дараах эдэд иммуногистохимийн шинжилгээ хийсэн. Судалгааны ажлын 2-р үе шатанд бид 77 ЖЭУХ-тай өвчтөний өвчний түүхэнд анализ хийсэн бөгөөд хими эмчилгээ, мэс заслын эмчилгээний үер дүнг харьцуулан судалсан.
ЖЭУХ-н эдэд DLL3, CTLA-
4. MSTN нь 100%, 89,5%, 81,5% тус тус эерэг илэрсэн бөгөөд DLL3 өндөр түвшинд илрэх нь өвчний тавилан муутай холбоотой гарлаа. (HR=
3.4; 95%CI, 1.34-
8.6; p=
0.01) Мультивариате шинжилгээгээр DLL3, CTLA-
4. MSTN нь өвчтөний нас, хүйс, тамхи таталт, хавдарын үе шат болон үсэрхийлэлтэй холбоогүй гарсан. Судалгааны ажлын 2-р үе шатанд хамрагдсан 77 өвчтөний 49,4% нь мэс засал эмчилгээ, 50,6% нь мэс заслын бус эмчилгээ хийгдсэн байна. Мэс засал эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн 81,5% нь хими болон мэс засал эмчилгээ хавсарсан, 44,7% нь туяа эмчилгээтэй хавсарсан байлаа. Мэс засал эмчилгээний бүлэгт амьдрах дундаж хугацаа мэс заслын бус бүлэгтэй харьцуулахад 9 сараар урт байсан боловч энэ нь статистик үнэн магад бус байлаа. (HR=1.57; 95% CI,
0.81-
3.01; p=
0.17) Бид мэс заслын бүлэг дотроо нээлтэй мэс засал болон дурангийн мэс заслын дэд бүлэгт шинжилгээ хийж үзэхэд нээлттэй мэс заслын бүлэгт дундаж амьдрах хугацаа статистик үнэн магад бүхий бага байв. (HR=
0.16; 95% CI,
0.05-
0.54 ; p=
0.003).
DLL.3 эерэг илрэл нь ЖЭУХ-н найдвар бүхий оношлогооны маркер болох магадлалтай болох нь манай судалгааны дүнгээс харагдаж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 64
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :