Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Агаарын сэнсний бүтээмжийг давхар гадаргуутай алга ашиглан сайжруулах судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 3986
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : давхар алга, агаарын сэнс, турбулент урсгал, ламинар урсгал

Аннотаци

Сүүлийн жилүүдэд Монгол улс болон дэлхий дахинд нисгэгчгүй бага оврын нисэх аппарат (ННА)-ын хэрэглээ хурдацтай нэмэгдэж, хэрэглэгчид олширсоор байна.
Өнгөрсөн зуунд том оврын нисдэг тэрэг, нисэх онгоцонд ашиглагддаг сэнсний судалгаа эрчимтэй хөгжиж ирсэн. Харин өнөө үед эрдэмтэд дрон, quadcopter, hexcopter г.м бага оврын нисгэгчгүй ННА (drone, quadcopter, hexocopter, Aeromodel.,)-д ашиглагддаг агаарын сэнсний судалгааг түлхүү явуулж байна. Бага оврын агаарын сэнсийг бүтээхэд материал бага ордог, хийцийн багаж хэрэгсэл харьцангуй олдоцтой, судалгааны тоног төхөөрөмжүүд нь овор хэмжээ бага, үнэ өртөг хямд юм. Иймд Монголын эрдэмтэн, судлаач, инженерүүдийн хувьд бага оврын агаарын сэнсийг судлах, хөгжүүлэх бүрэн боломжтой.
Хийн тийрэлтэт хөдөлгүүр, дотоод шаталтад хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүрээс гарч буй механик энергийг татах хүч болгон хувиргагч хэрэгслийг агаарын сэнс гэнэ. Агаарын сэнсний хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд сэнсний геометр хэмжигдэхүүнийг өөрчлөх, алганы тоог нэмэх, алганы элементийн аэродинамик чанарыг дээшлүүлэх хийцийн зохион байгуулалтыг өөрчлөх түүнчлэн эргэлтийн механизмийг оновчлох зэргээр эрдэмтэд олон судалгааны ажил туурьвасан байдаг.
Цахилгаан хөдөлгүүртэй бага оврын ННА-ын сэнс үйлдвэрлэгч нар АНУ-ын Иллинойсын их сургуулийн эрдэмтэд болох Жон Б. Брандт, Роберт В. Детерс, Гавин К. Ананда болон Майкл С. Селиг нарын 2005-2015 оны хооронд хөгжүүлсэн “Рейнолдсийн тооны бага муж дах агаарын сэнсний үзүүлэлтүүд” гэдэг нэртэй судалгааны ажлыг ерөнхийдөө агаарын сэнсний стандарт болгон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Агаарын сэнсний хэрэглээг цэгцтэй болгохын тулд Иллинойсын их сургуулийн эрдэмтэд сэнсний олон хэлбэрийг харьцуулан судлаад төрөл, ангилалд хувиарласан байдаг. Энэхүү бүтээлд байгаа бүх сэнснүүд уламжлалт дан алгатай.
Рейнольдсын тооны бага мужид агаарын сэнсний зүтгэх чадвар жигд байдаггүй. Энэ нь бага хурдны аэродинамикийн орчинд алганы дээд гадаргуу дээрх урсгалын турбулент их байдагтай холбоотой. Бид энэхүү судалгааны ажлаар агаарын урсгалын турбулент чанарыг бууруулахын тулд өргөх хүчний нэмэлт гадаргуу ашиглаж агаарын сэнсний зүтгэх чадварыг дээшлүүлэх зорилт тавьж, туршилт судалгаагаа гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд духны эсэргүүцлийн хүчний алдагдалгүйгээр татах хүчийг нэмэгдүүлж чадсанаар агаарын сэнсний судалгааны цоо шинэ хийцийн технологийг бага оврын ННА-д нэвтрүүлж чадлаа



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 66
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД