Остеоартрит нь дэлхий нийтийн хэмжээнд тархсан, өвчлөлийн тархалт нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Манай улсын хувьд уг өвчний тархалтаар эрсдэл өндөртэй орнуудын тоонд орж, цаашид мэс засал эмчилгээ өсөн нэмэгдэх хандлагатай байна. Өвдөгний хиймэл үе суулгах мэс засал эмчилгээ нь өндөр үр дүнтэй арга бөгөөд мэс засал эмчилгээний өмнөх, дараах лабораторийн шинжилгээний өөрчлөлтийг үений үйл ажиллагаатай харьцуулсан судалгаа урд өмнө хийгдэж байгаагүй нь судалгааны ажлын гол үндэслэл болж байна.
Судалгааны зорилго
Өвдөгний хиймэл үе суулгах мэс засал эмчилгээний дараах өвдөгний үений бүтэц, үйл ажиллагааны сэргэлтийг тодорхойлох Судалгааны материал, аргазүй
Бид судалгаандаа хяналтын бүлгийн 100, тохиолдолын бүлгийн буюу өвдөгний хиймэл үе суулгасан 100, нийт 200 үйлчлүүлэгчдийг хамруулсан.
Өвдөгний хиймэл үе суулгах мэс заслын өмнөх болон дараах 3, 7, 14 хоногийн давтамжтай лабораторийн шинжилгээг үений үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан. Мэс засал эмчилгээний өмнө болон дараах лабораторийн шинжилгээнд цагаан эс, моноцит, лимфоцит, гемоглобин зэрэг үзүүлэлтийг
шинжилсэн. Харин үений үйл ажиллагааны өөрчлөлтийг алхалтын сорил (TUG сорил), өвдөлтийн шугаман үнэлгээний арга (VAS үнэлгээ), үйл ажиллагааны өөрчлөлтийн (WOMAC сорил) үзүүлэлтүүдийг ашигласан.
Судалгааны үр дүн
Өвдөгний хиймэл үений мэс засал эмчилгээний дараа үений өвдөлт, хөшинги, үйл ажиллагааны үзүүлэлт статистик ач холбогдол бүхий сайжирсан нь ажиглагдсан (P<
0.001). Мөн мэс заслын өмнөх цагаан эсийн үзүүлэлт, хагалгааны дараа буурсан, мөн 3,7,14 хоногт алхалтын сорилыг хийж үзэхэд статистик ач холбогдол бүхий ихэссэн байна. Өөрөөр хиймэл үений суулгацыг тааруулахад хийгддэг тайралтын хэмжээ бага байх тутам өвдөгний үений үйл ажиллагаа нь сэргэж байна. (P<
0.04)
Дүгнэлт
1. Судалгаанд хамрагдагсдын дунд чөмөгний доод булууны өргөний хэмжээ эрэгтэйд
62.6±
7.4мм, эмэгтэйд
59.1±
5.7мм, зузааны хэмжээ эрэгтэйд
70.6±1.2мм, эмэгтэйд
66.9±
3.9мм байна.
2. Өвдөгний хиймэл үе суулгахад ясны тайралтын хэмжээ багассах тутам цусны шинжилгээний үзүүлэлт сайжирч байна. (P<
0.01)
3. Өвдөгний хиймэл үе суулгах мэс засал эмчилгээний дараа дунд чөмөгний
доод булууны ёрвонгийн тайралтын хэмжээ нь өвдөгний үений хөшингө, үений өвдөлтийн эрчимтэй шууд хамаарал бүхий багассаж байна. (P<
0.05)
4. Дунд чөмөгний доод булууны ёрвонгийн тайралтын хэмжээнээс хамаарч үений далайц, хөлний тэнийлгэгч, нугалагч булчингийн хүч мэс заслын дараах 7-14 хоногт ач холбогдол бүхий сэргэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0