Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Монгол дахь парламентын бүтцийн тулгамдсан асуудал ба хоёр танхимтай парламентын хэрэгцээ, шаардлага"



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.6 Улс төр судлал
Улсын дугаар : 3993
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : засаглалын хуваарилалт, хуулийн төсөл, нийгмийн төлөөлөл, Нийтийн танхим, Лордын танхим, Сенат

Аннотаци

Тус судалгааны ажил нь парламентын бүтэц зохион байгуулалттай холбогдох хоёр танхимтай парламентыг судлан шинжилсэн ажил бөгөөд судалгааны ажлын зорилго нь төрийн байгуулал, тэр дундаа парламентын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилж хоёр танхимтай болгох хэрэгцээ, шаардлага, ач холбогдлыг судлан шинжлэх хүрээнд, төрийн эрх мэдлийн хуваарилалт болон хяналтыг боловсронгуй болгох, хууль батлан гаргах үйл явцыг чанаржуулах, нийгмийн төлөөллийг парламентад зохистой харьцаагаар оруулах, цаашлаад Монголын улс төрийн системийг илүү легитимчлэгдсэн, хариуцлагатай, болгоход хоёр танхимтай парламент хэр үр нөлөөтэй вэ? гэсэн өнөө үеийн тулгамдсан асуултанд онол-арга зүйн хувьд хариулт өгөх, нөгөө талаас хоёр танхимт парламентат ёс нь манайд төдийлөн судлагдаагүйг харгалзан үзсэний улмаас энэ асуудлыг судлан шинжилж, улс төрийн шинжлэх ухааны эргэлтэд бага ч болтугай оруулах зорилгыг тавьсан ажил болно. Докторын зэрэг горилсон энэхүү судалгааны ажилд улс төрийн шинжлэх ухааны үндсэн аргууд болох бихевиор арга , харьцуулах арга, шийдвэрийн болон системийн аргыг ашигласанаас гадна арга зүйн хувьд шинжлэх ухаанд өргөн дэлгэрсэн арга зүй болох шүүмжлэлт рационализмын арга зүй, харьцуулах арга зүй, мөн математик, магадлалын онолын арга зүй хэрэглэгдэв.
Нэгдүгээр бүлэг
Тус судалгааны ажлын нэгдүгээр бүлэг нь “Парламентын бүтэц - парламентат ёсны судалгааны чухал асуудал болох нь” гэсэн сэдэвтэй бөгөөд 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. 1.1-р бүлэгт парламентын түүхэн үүсэл, үзэл санааны үндэс, нэг болон хоёр танхимтай парламентын давуу болон сул талууд, хоёр танхимтай парламентын онол, философийн үндэслэл, зэргийг судлан бичив.

2.2-р бүлэгт парламентын бүтэц, зохион байгуулалттай холбогдох парламентын бүрэн эрхийн хугацаа, парламентын чиг үүрэг, парламентын удирдлага, парламентын гишүүний эрх зүйн байдал, парламентын хуралдааны дэг, парламентын хуралдаан, парламентын хороо, парламентын туслах аппарат, нэг болон хоёр танхимтай парламент дахь хуулийн төслийн хэлэлцүүлэг зэргийг хөндөн бичив.

2.3-р бүлэгт Хоёр танхимтай парламентын ангилал, хэв маягийг тодруулан судалсны үндсэн дээр дэлхийн улс орнуудад хэлбэршин тогтсон гурван үндсэн загвар болох Язгууртны, Холбооны, Хэлэлцүүлгийн гэсэн хоёр танхимтай парламентын загваруудыг боловсруулж, тэдгээрийг харьцуулан судлав.
Хоёрдугаар бүлэг
Судалгааны ажлын хоёрдугаар бүлэг нь “Монгол дахь хоёр танхимтай парламентын хэрэгцээ, шаардлага” гэсэн сэдэвтэй агаад 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.
2.1-р бүлэгт Монгол төрийн уламжлал дахь парламентат ёсны түүхэн хөгжлийг тодруулж бичихдээ Монголын төр ёсны уламжлалын хүрээн дэх хоёр танхимт парламентын загвар гэж үзэж болох хууль тогтоох эрх мэдлийн “Язгууртны хуралдай”, “Зохилогчдийн зөвлөл болон түшмэдийн эелэлдээн”, “Улсын Дээд, доод хурал”, “Их бага хурал”, хэмээх зохион байгуулалтын бүтцийн түүхэн хэлбэрүүдийн талаар хөндөв.

2.2-р бүлэгт хоёр танхимтай парламентын хэрэгцээ, шаардлага, ач холбогдлыг улс төрийн нөхцөл байдлын хувирал, өөрчлөлт, хүчин зүйлтэй холбож бичив. Тухайлбал Монголын төрийн байгуулалд хоёр танхимтай парламентыг байгуулснаар төрийн эрх мэдлүүдийн төвлөрлийг сааруулж, хяналттай болох, хуулийг чанартай батлах, нийгмийн төлөөллийг парламентад илүү оруулах, парламентын ротац явуулах зэрэг ач холбогдолтой юм.

2.3-р бүлэгт парламентын хоёр танхимын бүтцийн зохистой хувилбар, байж болох боломжит арга зам, шийдлийг судлаачид, улс төр олон нийтийн байгууллагуудын үзэл санааг тодруулж судалсны үндсэн дээр боловсруулахыг зорив.
Дүгнэлт: Хууль тогтоох эрх мэдлийг хоёр танхимтайгаар зохион байгуулснаар төрийн эрх мэдлүүдийн зааг хязгаар холилдон уусаж, сонгуульд ялсан намд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн төвлөрөл шилждэг явдлыг сарниулах, төрийн эрх мэдлүүдийг төлөөлсөн төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тогтолцоог институтийн түвшинд боловсронгуй болгох, эрх баригч намуудын олонхоороо түрий барьж байгаад өөрсдөдөө ашигтай л бол ямар ч хуулийг (Үндсэн хууль ч байсан хамаагүй) УИХ-аар өөрчилдөг, батлуулдаг, түүнийг нь ард түмэн хянах ямарч боломжгүй байдлыг зогсоох, нийгмийн төлөөллийг парламентад зохистой харьцаагаар бүрдүүлэх, парламент дахь нийгэм, улс төрийн төлөөллийг өөрчилж шинэчлэх зэрэг асуудлыг зохистой шийдвэрлэх боломжтой бөгөөд ингэснээр Монголын улс төрийн систем илүү легитимчлэгдсэн, хариуцлагатай болох боломжтой юм гэдгийг тус судалгааны ажил баталж байна.
Мөн энэхүү судалгааны ажил хийгдсэнээр улс төрийн шинжлэх ухаан ,тэр дундаа парламентат ёсны судалгаанд бага ч болтугай хувь нэмэр оруулсан болов уу.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 58
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :