Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Манлайллын хэв маяг байгууллагын хамт олны уур амьсгал, санхүүгийн үр ашигт нөлөөлөх нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3996
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : хамтын хөгжлийн хэв маяг, удирдлагын давамгайллын хэв маяг

Аннотаци

Улс орнуудын эдийн засгийн харилцаа, харилцан хамаарлын гүнзгийрэл, мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн нөлөөнд байгууллагын дотоод төдийгүй гадаад орчин тааварлашгүйгээр өөрчлөгдсөөр байгаа билээ. Үүний нөлөөнд манлайллын онол, загварууд ч шинэчлэгдэн хөгжиж буй нь зүй ёсны асуудал юм. Байгууллагын түвшинд манлайллын хэв маяг нь хамт олныг байгууллагын эрхэм зорилго, алсын хараанд хөтлөх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, хамт олныг урамшуулах, тэдэнд нөлөөлөх удирдлагын арга барилын цогц гэж тодорхойлогддог байна (Bergiel et al. 2008), (Voyce et al., 2016).
Монгол улс Төрийн захиргааны шинэчлэлийг дэвшүүлсэн зорилго, зорилт, онол хандлагын үүднээс 3 үе шаттай хийсэн. Төрийн захиргааны шинэчлэлийн хүрээнд шинэ техник технологи нэвтрүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн мэдлийн үйлдвэр компаниудыг төрий өмчит компани болгон болгон зохион байгуулж эхэлсэн байдаг. Өдгөө манайд 50 гаран төрийн өмчийн хувьцаат компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Төр менежмент хийж чаддаггүй, төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажилладаг гэх хандлага газар авч буй өнөө үед төрийн өмчийн хувьцаат компаниудад манлайллын ямар хэв маяг давамгайлж байна вэ, ялангуяа хувийн өмчийн мэдээллийн технологи, харилцаа холбооны компаниудтай бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ зах зээл дээр хүчтэй өрсөлдөж буй мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлийн төрийн өмчийн компаниудад манлайллын ямар хэв маяг давамгайлж байна вэ, хамт олны уур амьсгал ямар түвшинд байна вэ, санхүүгийн хувьд үр ашигтай ажиллаж чадаж байна уу, тэдгээр байгууллагуудын манлайллын хэв маяг нь хамт олны уур амьсгал, санхүүгийн үр ашигт эерэгээр нөлөөлж чадаж байна уу зэрэг асуудалд онолын түвшинд хариулт өгөх судалгааг хийх замаар манлайллын хэв маяг байгууллагын хамт олны уур амьсгал, байгууллагын санхүүгийн үр ашигт хэрхэн нөлөөлдгийг тодорхойлж, үр дүнг хэлэлцүүлэх шаардлага зүй ёсоор үүссэн байна.
Энэхүү судалгаа нь байгууллагын удирдлага албан тушаалын эрх мэдлийн хүрээнд ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлд суурилан хамт олныг удирдах арга барил байгууллагын хамт олны уур амьсгалд эерэг үр нөлөөтэй юү, эсвэл удирдлага хамт олны хоорондын эерэг харилцаанд суурилан алсын хараанд хөтөлж, тэднийг хөгжүүлж гар нийлсэн шинэчлэгч хамт олон болгон төлөвшүүлж, байгууллагыг өөрчлөлтөд хөтлөх удирдлагын арга барил манлайллын үр нөлөөг нэмэгдүүлж, байгууллагын хамт олны уур амьсгал, санхүүгийн үр ашигт эерэг нөлөөлөл үзүүлдэг үү, бүр эсрэгээрээ байгууллагын удирдлага шийдвэр гаргах эрх мэдлээ хамт олонд шилжүүлж, хамт олныг өөрсдийн арга барилаар ажлаа явуулах боломжийг нь олговол байгууллагын хамт олны уур амьсгал, санхүүгийн үр ашигт үзүүлэх нөлөөлөл ямар байгааг судлан тогтоох зорилготой, тайлбар судалгааны төрөлд хамаарах тоон судалгаа юм. Судалгааг мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлийн төрийн өмчийн компаниудад тулгуурлан хийж, өгөгдлүүдэд корелляци, регрессийн шинжилгээ хийх замаар харилцан хамаарлыг тооцсон.
Судалгааны үр дүнгээр удирдлага хамт олны хоорондын эерэг харилцаанд суурилан алсын хараанд хөтөлж, тэднийг хөгжүүлж гар нийлсэн, шинэчлэгч хамт олон болгон төлөвшүүлж, байгууллагыг өөрчлөлтөд хөтлөх манлайллын хамтын хөгжлийн хэв маяг (Transformational leadership style) хамт олны уур амьсгал болон санхүүгийн үр ашигт илүү эерэг нөлөөлөл үзүүлдэг нь батлагдсан бөгөөд хурдацтай хөгжлийн өнөөгийн нийгэмд байгууллагыг хөгжилд хөтлөх, манлайллын үр нөлөөг нэмэгдүүлэх арга барил гэж үзсэн болно.
Манлайллын орчин үеийн гол онолд суурилан статистик судалгааны аргачлалаар боловсруулалт хийгдсэн энэхүү судалгаа нь байгууллагын удирдлага, эрдэмтэн, судлаач хэн бүхэнд хэрэгтэй, шинэ санаа авахуйц судалгааны суурь хэрэглэгдэхүүн болсон гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 73
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :