Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тээрмийн их чадлын синхрон хөдөлгүүрийн сүлжээнээс тэжээгдэх горимоос давтамж хувиргагчийн удирдлагын горимд шилжих математик аргачлал боловсруулах



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 4007
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : тээрэм, синхрон хөдөлгүүр, давтамж хувиргагч, зөөлөн асаалт, цахилгаан хангамж

Аннотаци

Тээрмийн синхрон хөдөлгүүрийг сүлжээний тэжээлийн горимоос давтамж хувиргагчийн горимд шилжүүлж давтамж хувиргагчийн ажиллах зарчим, бүтэц, төрөл, холболтын схем зэргийг судлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв сонгох нь чухал.
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн баяжуулах фабрикийн хүдрийн их чадлын тээрмүүдийн синхрон хөдөлгүүрүүдийн шилжилтийн процессын зохистой ажиллагааг тодорхойлоход сүлжээнээс тэжээгдэх горимоос хувиргагчийн горимд шилжүүлэх аргазүй боловсруулан, давтамж хувиргагчийн сонголт хийхэд диссертацийн ажлын зорилго оршино.
Тээрмийн хөдөлгүүрүүдийн тэжээлийн шинэ хувилбар сонгосноор тээрэм бүр дээр давтамж хувиргагч тавих шаардлагагүй болж зөвхөн нэг хувиргагчаар асаалт унтраалтыг гүйцэтгэснээр хувиргагч худалдан авах хөрөнгө оруулалтын зардалыг болон чадлын алдагдлыг бууруулж байгаад энэхүү диссертацийн ажлын ач холбогдол оршино..




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 70
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :