Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны хээрийн бүсийн ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүн, түүнд нөлөөлөх хүчин зүйл (12 аймгийн жишээн дээр)



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.5 Газар, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
Улсын дугаар : 4008
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : 12 аймаг, ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүн, орон зай, цаг хугацааны өөрчлөлт, уур амьсгалын нөлөө

Аннотаци

Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанаас байгаль, хүрээлэн буй орчин доройтож хөрсний эвдрэл, элэгдэл, бэлчээрийн доройтол, цөлжилт, шороон шуурга, ган зудын давтамж ихсэж, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал алдагдаж байна. Копенгагены (2009) Парис (2015)-ын уур амьсгалын олон улсын гэрээ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, ногоон эдийн засаг, хуурай газрын экосистемийн ургамлын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь хүн төрөлхтний нийтлэг ба тогтвортой хөгжлийн гол зорилго болж, дэлхийн дулааралтай дасан зохицох, даван туулах гол арга зам болоод байна. Хүлэмжийн хий болох нүүрстөрөгчийн хий нь ургамал болон хөрсөнд хадгалагдан үлдэх ба нөгөө талаар ойн болон бэлчээрийн талбайг хот суурин болгох, ойг хэт их ашиглах, бэлчээрийн ургамал талхлагдаж доройтох зэрэг нь нүүрстөрөгчийг эргээд агаар мандалд ялгаруулах үндэс суурь болдог байна. Олон улсын түвшинд нүүрстөрөгчийн ялгаруулах хэмжээг бууруулах тал дээр олон улс нэгдэн ажиллаж байна. Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланд (2015) Монгол оронд бэлчээрийн даацад тохируулж малын тоог цөөрүүлж чадвал бэлчээрийн талбайн хөрсөнд нүүрстөрөгчийн хуримтлал нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн байдаг. Монгол орны ургамлын нүүрстөрөгч шингээх чадамж, нүүрстөрөгчийн хуримтлал, цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг олон жилийн цуваагаар тооцоолсон тусгайлсан судалгаа хомс байна. Монгол орны ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг тооцох нь ургамалжилтын улирлын өөрчлөлт, хуурай газрын экосистемийн нүүрстөрөгчийн эргэлт дэх бэлчээрийн талбайн үүргийг тодорхойлох, бэлчээрийн хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь энэхүү судалганы ажлын үндэслэл болж байна. Уг судалгааны ажил нь Монгол оронд сүүлийн жилүүдэд нэн тулгамдаж байгаа бэлчээрийн доройтлыг багасгах, бэлчээрийг зөв зохистой, хуваарьтай ашиглах, уур амьсгалын дулаарал болон нүүрстөрөгчийн шингээлтийн явцыг хянах боломжийг бүрдүүлэх практик ач холбогдолтой юм. Мөн ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүн (нүүрстөрөгч)-ий өөрчлөлтийн тооцоолол, бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хэмжээнд нөлөөлж буй байдал нь экосистемийн чанар, үйл ажиллагааны өөрчлөлтийг ойлгох, экологийн үйл явц, үйл ажиллагааг тохируулах, Монгол орны хээрийн бүс дэх нүүрстөрөгчийн эргэлтийн чиг хандлагыг урьдчилан таамаглахад чухал ач холбогдолтой юм. Монгол орны хээрийн бүсийн ургамлын нүүрстөрөгч шингээх чадамж,хуримтлал, түүнчлэн ургамлын фотосинтезийн ашигт үйлийн коэффициент, хиймэл дагуулын болон цаг уурын олон жилийн мэдээ, бусад материал ашиглан Монгол орны төв болон зүүн нутгийг хамарсан урт хугацааны ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг (NPP) анх удаа тооцоолов. Судалгаанд ургамлын фотосинтезийн ашигт үйлийн коэффициентын хамгийн их хэмжээг ойт хээр, хээр, говийн бүсэд тодорхойлж, түүнд тулгаарлан Монгол орны төв болон зүүн хэсэг (12 аймаг)-ийн ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг тооцоолсон. 1982-2015 он хүртлэх 34 жилийн хугацаанд сарын дундаж ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүн
91.53 грК/м2, 4-10 сарын нийлбэр дундаж
221.7 грК/м2 ба 19-өөс
642.321грК/м2 хооронд хэлбэлзэж байна. Судалгааны талбайд олон жилийн дунджаар
0.19 грК/жил (1P=1015гр) ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг (NPP) хуримтлагдаж байна. 1982 онд
0.19P грК/жил байсан бол 2015 онд
0.17 P грК/жил болж
0.02 P грК/м2/жил -ээр буурсан байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 146
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :