Нийгмийн ажлын онол арга зүйн судалгааны хүрээнд нийгмийн ажлын үйлчилгээний гол онол хэрэгцээний онолыг харьцуулан судалсан.
-Монгол улсад их дээд сургуулийн оюутнуудад үзүүлж буй нийгмийн үйлчилгээний өнөөгийн байдлыг их сургуулийн нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчны төлөвшил, хэрэгжилт болон нийгмийн үйлчилгээний хөгжлийг хөгжлийн эхэн үе, туршилтын үе, жигдрэх үеүдэд хувааж бүтэц, өөрчлөлт, чанар, хамтын ажиллагааны хүрээнд судалж дүгнэсэн.
-Оюутны идэвх, оролцоог сайжруулах үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор оюутны үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт, үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан.
-Хөтөлбөр хэрэгжүүлэх субъектийн ажил үүргийг тодорхойлох үнэлгээний загвар, субъектүүдийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагааны загвар, хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй, субъектүүдийн оролцоог үнэлэх үнэлгээний аргачлалыг боловсруулсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0