Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эгийн голын хөндийн чулуун зэвсгийн дурсгалын судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4019
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : палеолит, неолит, плейстоцен, соёлт давхарга, үлдэц, ханын зүсэлт, малтлагын талбай, амьтны яс, галын ором, неолитын булш.

Аннотаци

Судалгааны ажил нь удиртгал, 3 бүлэг, 8 зүйл, ном зүй, дүгнэлт, хураангуй, хавсралт, нэр томьёоны тайлбар гэсэн бүтэц бүхий 255 нүүр хуудастай.
Нэгдүгээр бүлэгт: Эгийн голын хөндийн плейстоцены төгсгөл болон голоцены эхэн үеийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны нөхцөл байдлын талаар авч үзсэн. Мөн дурсгалт газар орчмын газрын гадаргын хэв шинж болон дурсгалуудын байршлын онцлогийг гаргасан.
Хоёрдугаар бүлэгт: Эх хэрэглэгдэхүүнийг палеолитын дурсгал, неолитын дурсгал болон ил суурингийн дурсгал хэмээн хуваасан. Эдгээрийг дотор нь соёлт давхаргатай, ил суурин болон булш оршуулга хэмээн төрөлжүүлэн ангилсан. Дурсгал тус бүрийн холбогдох он цагийг хавсаргасан.
Гуравдугаар бүлэгт: Чулуун зэвсэг хийсэн түүхий эд, цулууг цуулах аргын талаар авч үзсэн. Чулуун зэвсгийн олдворуудыг он цагийн ангиллын дагуу палеолит, мезолит, неолит хэмээн хуваасан. Чулуун зэвсгийн төрөл зүйл болон малтлагаас гарсан амьтны ясны үлдэгдэлд тулгуурлан тухайн үеийн аж ахуйн асуудлыг хөндсөн. Мөн эртний хүний нүүдэл суурьшил, шүтлэг бишрэл, оюун санааны хөгжлийн асуудлыг харьцуулан үзэж өөрийн санал таамаглалыг дэвшүүлсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 74
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :