Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөв, цөөрөм, усан сангийн тохиромжтой байршлын үнэлгээний арга зүйн асуудалд .(Төв аймгийн Жаргалант сумын жишээгээр)



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.5 Газар, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
Улсын дугаар : 4021
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : шийдвэр гаргалтын онол, усзүй, газарзүйн мэдээллийн систем

Аннотаци

Хөв, цөөрөм, усан сангийн байршлыг 1951 оноос хойш хээрийн ажиглалтын аргаар тодорхойлж ирсэн. Гэвч энэ аргаар урьдчилсан төлөвлөлт хийх боломжгүйн зэрэгцээ байршлыг буруу сонгосоноос тухайн хөв, цөөрөм, усан сан эвдрэх, урсацын хуримтлал үүсэхгүйгээс үр ашигггүй болох зэрэг хүндрэл гарч байна. Байршлыг буруу сонгосон гол шалтгаан нь сувгийн алдагдал хамгийн бага байх, үерийн аюулын эрсдэл мөн хамгийн бага байх цэгийг тооцоогүйтэй холбоотой. Энэхүү ажлаар шийдвэр гаргалтын онол, газарзүйн мэдээллийн системийн арга технологийг ашиглан тухайн сав газрын усзүйн нөхцлийг үндэслэн хөв, цөөрөм, усан сан байгуулах боломж цэгийг тооцоолж, тухайн цэгт урсац хуримтлагдах нөхцлийг үнэлэсэн. Мөн хөв, цөөрөм, усан сангийн байршил тодорхойлох чиглэлээр 1991 оноос хойш олон улсад хийж гүйцэтгэсэн судалгааны ажилд ашигласан аргазүйг Монгол орны нөхцөлд зүгшрүүлэн ашигласан.
Судалгааны ажлаар дараах үр дүн гарсан:
Дискрит болон тасралтгүй оронзайн олон шалгуур анализын аргыг харьцуулах судласан үр дүн.
Хөв, цөөрөм, усан сангийн бүтцийн элементийг зураглаж, эдгээр хамааруулан түүний тохиромжтой байршлыг тодорхойлох аргазүй боловсруулсан үр дүн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 29
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 46

Ишлэгдсэн тоо : 1