Соёлын үзэгдлийн шалтгаан олон соёлын харилцан нөлөөллийг судалж, соёл хоорондын харилцааны зохимжит нийцтэй хэлбэрүүдийг эрэлхийлэх асуудал зүй ёсоор тавигдаж байгаа юм. Энэ нь урт хугацааны туршид судлаачдын анхаарлыг татаж, түүх соёл угсаатан хоорондын харилцаа, олон үндэстний соёлын судалгаа, орон судлалын чиглэлээр олон талын судалгааны үндэс суурь болсон.
Тухайн соёлын танин мэдэхүйн онцлог, ард түмний итгэл үнэмшил, сүсэг бишрэлтэй холбоотой зөрчилт үзэгдлүүд хурцдаж байгаа нь бодит байдал дээр соёлын үзэгдэл, соёл хоорондын харилцааны мөн чанар, учирзүйг нарийвчлан судлах орон зай хэвээр байгааг илтгэнэ.
Бид энэхүү судалгааны хүрээнд дэлхий ертөнц дээрх соёлын үзэгдлийн өөрчлөлтийн хурдац, түүн дотор соёл хоорондын харилцаанд гарч буй шашин шүтлэгийн өөрчлөлт, төлөв хандлага үүсэх шаардлагыг тодотгож байгаа юм.
Ингэхээр үндэстний соёлын онцлогыг, соёл хоорондын харилцааны талаас судлан шинжлэх нь яахын аргагүй цаг үеэ олсон шаардлага үндэслэл боллоо хэмээн үзэж энэхүү сэдвийг сонгов.
Бидний судалгаа соёл хоорондын харилцаа бүрэлдэх нийгэм соёлын нөхцөл, харилцааны бүхэллэг орон зайд соёлуудыг ойлгох, тайлбарлах үндэслэл, үзэл баримтлалыг дэлгэн харуулах замаар монголын нийгмийн соёл хоорондын харилцааны уламжлал шинэчлэлийг хэрхэн хувьсаж буйг судлан, энэхүү харилцаанаас бүрэлдэж буй явц, улмаар монголчуудын сэтгэлгээнд гарч буй өөрчлөлт төлөв байдлыг шинжлэн дүгнэхэд чиглэгдэж хийгдлээ. Энэхүү судалгааг дүгнэвэл:
1.Орчин үед хүмүүс мэдээллийн төдийгүй оюун санаа, тэр бүү хэл олон соёлын эрсдэл, дайралтанд ямар ч хяналт хамгаалалтгүйгээр өртөж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцаанд өөрчлөлт гарсан хэмээн үзлээ.
2.Өрнө дорнын соёлын завсар “Би”-г олох гэж бэдрэн яваа Монголын залуу үеийн сэтгэлгээг үндэсний соёл, уламжлал, итгэл үнэмшилд эх оронч үзэл бодлоор тэтгэн, төлөвшүүлэх үндэс суурь тавигдана хэмээн дүгнэлээ.
3.Соёл хоорондын харилцааны судалгааг иж бүрнээр хийснээр өөр өөр соёлын эерэг, сөрөг нөлөөг тодорхойлох боломж жинхэнэ утгаараа бүрдэх болно.
4.Дэлхий ертөнц даяаршлагдаж, улмаар аж үйлдвэрийн IV хувьсгал руу шилжин аль ч улс гүрний нийгэм соёлын орчин, эдийн засаг хөгжлийн бүхий л хүрээнд өөр өөр соёлууд өндөр хурдтай нэвтэрч байгаа нь соёл хоорондын харилцааны мөн чанарыг гүнзгий судлан, дүн шинжилгээ хийж, өөрсдийн соёлын дархлааг бэхжүүлэх, дэлхийтэй хөл зэрэгцүүлэн алхах гарцыг бодож боловсруулан бодлогын түвшинд авч хэлэлцэх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.
5.Монголчуудын хувьд уламжлалт шашин дангаараа оршиж чадахгүй болжээ. Монголд нэвтэрсэн шинэ шашнуудын тархац, нөлөөлөл нь Монголчуудын итгэл үнэмшил рүү хүчтэй түрэн орж, аль хэдийн сэтгэлгээний шинэ хандлага болж төлөвшиж байна.
6.Өөр өөр соёлын дунд үүсч бэхжсэн шинэ шашны урсгал нь Монголчуудын сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсний шалтгаан нь Монголчуудын ядуурал, итгэл үнэмшлийн орон зай эзгүйрч хоосорсонтой холбоотой хэмээн дүгнэж байна.
7.Монгол хүнд үндсэн хуулиар олгогдсон “Шүтэх, эс шүтэх эрх чөлөө “ байгаа хэдий ч одоо мөрдөгдөж буй хууль журам нь сүсэгтэн олны шаардлагад нийцэхгүй байна. Шашингүйн цаг үетэй харьцуулахад өнөөдөр Монголын хүн амын
77.4% нь шашинтай болсон нь шашны талаар баримтлах бодлогод шинэчлэлт хийх хэрэгтэй болсныг нотлоод зогсохгүй төр засгийн зохистой бодлогын хэрэгцээг баталж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0