Энэхүү диссертац нь хүн ба хүний хөгжлийн тухай төгс мэдлэг гэж үзэж болох буддын гүн ухааныг орчин цагийн шинжлэх ухааны сэтгэлгээнд авч үзэхийг зорьсон бөгөөд бидний үзэж буйгаар буддизм бол хүни хийгээд сэтгэлийг гүн гүнзгий судалсан төгс дээд мэдлэгийг агуулж байна гэж үзэх үндэстэй юм.
Энэ үндсэн дээр бид шинжлэх ухааны дараах баримтлалуудыг бий болгон хөгжүүлж практик үйл ажиллагаа болгоод байна.
1. Махбодийн дотоод энергийг ашигтай ажилд хувиргах нэн шинэ технологийг нээн олж, хүн өөрийгөө асар богино хугацаанд эмгүйгээр илааршуулах боломжийг бий болгож анагаах ухааны практикт нэвтрүүлсэн болно.
2. Хүний биед өндөр температур үүсэх үзэгдлийг нээж, хүн өөрийгөө эмгүйгээр эмчлэн илааршуулах энэхүү нэн шинэ технологийг анагаах ухааны практикт нэвтрүүлсэн болно.
3. Бодгаль хүн, эрүүл мэнд, өвчин, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, энергийн эрчимт эмчилгээний тодорхойлолт, үйлийн үрийн хууль, учир шалтгааны хууль, мэдээллийн хуулийг томъёолсон.
4. Хүний бие махбодийн дотоод энергийн талаарх судлаачдын зарим маргаантай асуудлыг шийдвэрлэсэн болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0