Буудайн ургацад цэнэг усалгааны нөлөөг тогтоож үзсэн туршилтын хувьд намрын цэнэг усалгаа-бутлалт-үр цутгалтын үед услахад
18.5 ц/га ургац өгсөн байгаа нь хяналтаас
9.1 ц/га буюу
49.1 %-иар илүү ургац өгч байна. Мөн газар тариалангийн төв бүсэд хүрэн хөрсний бүрэн чийг багтаамж нь намрын цэнэг усалгааг 570 м3 нормоор услах боломжтойг тогтоов.
Усалгаатай нөхцөлд буудайг давтан тариалахад ургац хоёр дэх жилдээ
13.8 %-иар (
3.9 ц/га), гурав дахь жил
16.6 %-иар (
4.7 ц/га), тарихын өмнөхөөс эхний жилд хөрсний үржил шимийн үндсэн үзүүлэлт болох ялзмагийн хэмжээ
0.7 %-иар, 100 гр хөрсөнд нитрат азот
0.8 мг-аар, хөдөлгөөнт фосфор
0.6 мг-аар, солилцох кали
2.1 мг-аар тус тус буурч байгааг тогтоов.
Усалгаа болон шим бордоотой нөхцөлд буудайн ургац
40.3 ц/га байгаа нь хяналт буюу усалгаа, бордоогүйгээс
30.9 ц/га илүү, хөрсний үржил шимийн голлох үзүүлэлт болох ялзмагийн хэмжээ 1.2 %-иар, нитрат азот
0.9 %-иар, хөдөлгөөнт фосфор
0.6 %-иар, солилцох кали
0.7-иар тус тус нэмэгдсэн байгаа нь тариалангийн төв бүсэд усалгаа, шим бордоог хамтатган хэрэглэх нь цаг агаарын тааламжгүй нөхцөлд ч тогтвортой арвин ургац авах боломжтойг тогтоов.
Буудайг усалгаатай нөхцөлд сэлгүүлэн тариалсан талбайн хөрсний ялзмаг агуулалт тарихын өмнө
2.7 % байсан бол рапс-буудай-вандуй хувилбарт
2.0 % буюу тарихын өмнөхөөс
0.7 %-иар буурсан зүй тогтол харагдаж байна. Харин хөдөлгөөнт шим тэжээлийн элементүүдийн хувьд бага зэрэг өссөн үзүүлэлттэй байгаа нь рапсны хүчирхэг үндэсний системийн тусламжтайгаар хөрсөнд хөдөлгөөнгүй байсан шим тэжээлийн бодисыг хөдөлгөөнт хэлбэрт шилжүүлж, авч ашиглаж байгаатай холбоотой. Харин буудай-вандуй-буудай усалгаатай хувилбаруудад ялзмагийн агуулалт
2.6 % буюу тарихын өмнөхөөс
0.1 %-иар буурсан бол хөдөлгөөнт шим тэжээлийн элементүүд өссөн зүй тогтолтой харагдаж байгаа нь буурцагт ургамлыг таримлын сэлгээнд оруулж тариалах нь хөрсний шим тэжээлийн бодисын хангамжийг нэмэгдүүлж байна.
Манай орны газар тариалангийн төв бүсэд 0-100 см-ийн гүнд агуулагдах чийгийн алдагдал хамгийн хуурай үе болох 05-р сард намрын цэнэг усалгаа хувилбарт намраас хавар хүртэл
57.47 %, бусад хувилбараас
48.0-
64.3 %-иар чийгийн үлдэгдэлтэй, 06-р сард буудай усалгаагүй хувилбарт
19.4 %, намрын цэнэг усалгаа-бутлалт-үр цутгалт хувилбарт чийг
37.6 % үлдсэн байгааг тогтоолоо.
Хөрсний азот шингээгч чөлөөт амьдралтай бичил биетнүүдийг тоолсон дүнгээс үзэхэд буудай усалгаагүй хувилбарт
6.0*106 ширхэг байсан бол буудай 20 т/га бууц, усалгаатай хувилбарт
12.9*106 ширхэг буюу хяналтаас
6.9*106 ширхэг илүү байгаа нь усалгаа бордоотой нөхцөлд бичил биетний тоо
46.5 %-иар өссөн үр дүн харагдаж байна. Хөрсний фосфорын хувиралд оролцдог чөлөөт амьдралтай бичил биетнүүдийг тоолсон дүнгээс үзэхэд буудай усалгаагүй хувилбарт
8.6*106 ширхэг байсан бол буудай 20 т/га бууц, усалгаатай хувилбарт
38.1*106 ширхэг буюу хяналтаас
29.5*106 ширхэгээр илүү байгаа нь усалгаа, бордоотой нөхцөлд бичил биетний тоо
77.3 %-иар өссөн байгааг тогтоолоо.
Бид газар тариалангийн төв бүсэд усалгаа, бордоог хамтатган хэрэглэх нь цаг агаарын тааламжгүй нөхцөлд тогтвортой арвин ургац авч эдийн засгийн хувьд ашигтай байна. Буудайг сэлгэж тариалсан хувилбарууд хяналтаас
558.0-
645.0 мянган төгрөг, усалгаа, шим бордоотой нөхцөлд 858 мянган төгрөгийн ашигтай ажиллах боломтойг тогтоов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0