Энэхүү судалгааны ажлын зорилго нь хүний аюулгүй байдлыг хангах онол, олон улсын судалгааны туршлагад тулгуурлан Монгол Улсын хилийн боомтод хүний аюулгүй байдлыг хангаж буй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдэд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох.
Өнгөрсөн цаг хугацаанд олон улс, бүс нутаг, улс үндэсний аюулгүй байдлын талаар тодорхой нийтлэг ойлголттой болсон ч хүний аюулгүй байдлын талаар ХХ зууны сүүлээр л анхаарч авч үзэх болсон бөгөөд энэ талын онол, арга зүй, мэдлэг, дадлага, туршлага дутмаг байна.
Хүний аюулгүй байдал түүний бүрэлдэхүүн болсон хилийн боомтын аюулгүй байдлыг хангах асуудалд иж бүрэн судалгаа, шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг нь нээн илрүүлж, тэдгээрээс хилийн боомтод хүний аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлэх гарц, арга замыг эрэлхийлэх явдал бодит хэрэгцээ болж байна.
Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлын бүрэлдэхүүн болсон хилийн аюулгүй байдал, түүний дотор хилийн боомтод хүний аюулгүй байдлыг хангах асуудал нь манай орны улс төр, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, цэрэг техникийн орчноос шууд ба шууд бус байдлаар шалтгаалахын зэрэгцээ алба хаагчдын дээрхээс үүсэлтэй нийгмийн хамгааллаар дутагдах, хуулиар олгогдсон эрх ашиг нь зөрчигдөх, экологи, байгаль цаг уурын тааламжгүй орчин, нөхцөлд ажиллаж амьдрахад хүрч байгаа нь алба хаагчдын аюулгүй байдлыг хангах шинэ арга хэлбэрийг бий болгохыг шаардаж байна.