Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шинжлэн магадлахуйн онол, эрх зүй, зохион байгуулалтын асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.5 Хууль
Улсын дугаар : 4047
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : шинжлэн магадлах ухаан, криминалистик, шүүхийн шинжилгээ, хууль, эрх зүй, магадлах шинжилгээ

Аннотаци

Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн үнэнийг эрэлхийлэгч байсаар ирсэн нь тэдний жам ёсны эрхтэй холбоотой. Энэ эрхийг бодитой хангах арга замыг олох зорилго агуулсан мэдлэгийн салбарууд төрөн гарсны нэг нь шинжлэн магадлах ухаан билээ.
Энэ мэдлэгийн салбарыг их төлөв “Forensic Science”, “Судебная экспертиза” хэмээн нэрлэж байна. Онолын тогтолцооны хувьд харилцан адилгүй байгаа боловч эцсийн дүнд хэргийн бодит үнэнийг тогтооход тусгай мэдлэг ашиглахтай холбоотой зүй тогтлыг судалдаг мэдлэгийн салбар болохын хувьд хууль зүйн ухаанд өөрийн орон зайг нэгэнт эзэлжээ.
Монгол Улсын хувьд шинжлэн магадлах ухаан дорно дахины соёл, уламжлал, зүүн европын академик сургаал, барууны орнуудын прагматик үзэл баримтлалын зааг дээр төлөвшиж эхэлж байгаагаараа өвөрмөц юм.
Шинжлэн магадлах сэтгэлгээ бие даасан мэдлэгийн салбар болтол хөгжсөн түүх бол гэмт явдал ба түүнийг нотлох өрсөлдөөний түүх билээ. Хэргийн бодит үнэнийг тогтооход тусгай мэдлэг ашиглах онолын мэдлэг, түүнд суурилсан эрх зүйн орчин, зохион байгуулалт бүрдээгүйгээс гэмт үйлдлийн өмнө хүчин мөхөстөх явдал байсаар байгаа нь энэ чиглэлд судалгаа хийх гол үндэс болсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 70
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :