Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

ЕБС-ийн биологийн сургалтаар амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх боломжийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4073
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : биологийн хичээл, хичээлийн судалгаа, цөм хөтөлбөрийн судалгаа, хичээлийн анализ, хичээлийн тэмдэглэл, оролцооны загвар

Аннотаци

Өнөөгийн ЕБС- ийн ээлжит хичээлийн төрх байдал ямар байгааг үнэлж дүгнэх, багш нар ээлжит хичээлийн чанарыг сайжруулахын тулд юуг анхаарах талаар судалгаа хийх орон зай байсаар байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн сургалтад баримталж буй онол, сургаалын үүднээс ямар хичээлийг чанартай, сайн хичээл гэж үзэх вэ гэсэн асуудал тулгарч байна. Сайн хичээлийн талаар янз бүрийн ойлголт байгаа ч яг тодорхой шалгуур, ойлголт байхгүй байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалд суурилсан хөтөлбөр хэрэгжүүлж буй тохиолдолд хичээл дээр хүүхэд бүрийн оролцоог хангасан байх нь сайн хичээлд тавих зайлшгүй нэг шалгуур болно. Эндээс хичээл дээр хүүхдийн оролцоог хэрхэн үнэлэх вэ? Ээлжит хичээлд хүүхдийн оролцоог хэмжих арга хэрэгсэл бий юу? гэсэн асуулт гарна. Ээлжит хичээлийн чанарыг үнэлэх, ээлжит хичээлд хүүхдийн оролцоо хэр байгааг хэмжин үнэлэх онолын хийгээд практик хэрэгцээ шаардлага байна. Энэ асуудалд үндэслэн уг судалгааны ажлаар “Биологийн сургалтаар амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх боломжийн судалгаа хийж суралцагчийн оролцооны хэмжүүр, түүнийг ашиглах аргачлалыг бүтээх” зорилго тавин судалсан болно. Үүний тулд судалгааны онол судлагдахуунаар ээлжит хичээлийг, тэр дундаа дунд ангийн биологийн хичээлийг сонгон авсан. Хичээлүүдийг сонгохдоо 2016 оноос эхлэн БМДИ-ээс улс орон даяр зарлан ирүүлсэн сайн хичээлийн сангаас сонгосон. Энэ судалгаанд нийт 25 ээлжит хичээл ашигласан ба нийт 5 аймаг, дүүргийн багш нарын хичээл хамрагдсан байна. Судалгааны ажлын хүрээнд хичээл дэх сурагчийн оролцооны асуудлыг авч үзлээ. Судалгааны ажлын үр дүнд хичээлд сурагчийн оролцооны зургаан талт загварыг боловсруулсан. Энэхүү загвар нь хичээл болон сурагчийн оролцооны төрлүүдийн хоорондын хамаарлыг сургалтын контекстэд буюу орчинтой уялдуулан авч үзсэн, онолын хувьд шинэлэг санаа агуулсан загвар болсон гэж дүгнэж байна. Мөн уг судалгааны ажлаар хичээлд сурагчийн оролцоог хэмжин үнэлэхдээ оролцоонд нөлөөлөх үндсэн гурван хүчин зүйл болох багшийн дэмжлэг, сурагчийн үйл, сургалтын орчны үзүүлэлтүүдэд тоон утга оноож, тэдгээрийн хоорондын хамаарлыг тооцох замаар сурагчийн оролцооны түвшинг хэмжин үэнэлх арга зүйн загварыг боловсруулан, тэрхүү арга зүйг хэрэгжүүлэх аргачлалыг тайлбарлан оруулснаараа практик ач холбогдолтой бөгөөд бүтээлч ажил болсон. Судалгааны хэсэгт чанарын болон тоон судалгааны арга ашиглан ерөнхий боловсролын сургуулийн математикийн 25 хичээл дээр туршилт судалгаа хийж, үр дүнг нь тооцсон. Үүний үр дүнд хичээлд сурагчийн оролцоог хэмжин үнэлэх арга зүй, аргачлал ажиллах боломжтойг баталж, оролцооны хэмжүүр болох тэгшитгэлийг гаргаж авсан нь судалгааны ажлын практик ач холбогдолыг улам нэмэгдүүлсэн гэж үзэж байна.Энэхүү судалгааны ажлын үр дүнд боловсруулсан оролцооны зургаан талт загварын хувьд багш, оюутан багш нарт хичээлд сурагчийн оролцоог ямар бүтэц, төрлөөр авч үзэхийг тайлбарлахад дөхөмтэй болсон байх гэдэгт итгэж, мэргэжил дээшлүүлэх сургалт, багш бэлтгэх сургалтад хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн оролцоог хэмжин үнэлэх арга зүй боловсруулахад ашигласан тэмдэглэлд суурилсан хичээлийн анализ аргыг бүх түвшний сургалтад ашиглах, багш нар өөрсдийн багшлах ур чадвар, арга зүй, технологийг сайжруулах, хичээлээ чанаржуулахад хэрэглэх боломжтой юм. Гол онцлог нь зөвхөн математикийн хичээлд ч бус бусад хичээлд буулган хэрэглэх боломжтойгоороо практик хэрэглээтэй болсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 67
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :