Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Санхүүгийн буруу илэрхийлэлтэй тайланг FRAUD загвар ашиглан илрүүлсэн нь (Монгол Улсын ААН-ийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4281
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : эдийн засаг, гадаад, дотоод орчин, татвар, хиймэл оюун ухаан

Аннотаци

Бид энэхүү судалгааны ажилдаа санхүүгийн буруу илэрхийлэлтэй тайланг илрүүлж байгаа өнөөгийн байдлыг Монгол улсын аж ахуйн нэгжийн жишээн дээр судалж, Fraud загварыг ашиглан буруу илэрхийлэлтэй тайланг илрүүлэх боломжийг судлаад дараахи дүгнэлтэнд хүрсэн болно. Үүнд:
Сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй дэлхийн улс орнуудад нийт эдийн засгийн бүтэц ихээхэн өөрчлөгдөж байгууллагын гадаад, дотоод орчинд тодорхойгүй хүчин зүйлсийн нөлөөлөл улам хүчтэй болж байгаагийн зэрэгцээ зах зээлийн динамик, шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжил, мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны нээлт ололтыг өргөн нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон.
Улс орон хөгжихийн хэрээр түүнийгээ дагаад аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн буруу илэрхийлэлтэй тайлан гаргах гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол Улсад санхүүгийн буруу илэрхийлэлтэй тайлан гарч буй нөхцөлийг судлахад санхүүгийн чухал үзүүлэлтүүдийг буруу илэрхийлэх, залилан хийх гэх мэт олон шударга бус тайлагналын хэлбэр бий болсон байна. Үүний нэг гол шалтгааныг авч үзвэл уламжлалт болон хагас цахимжсан аргаар санхүүгийн тайлагналыг хянаж байгаатай холбон үзэж байна. Нөгөө талаар Монгол Улсын татварын хууль болон бусад хууль тогтоомжийн цоорхой, хуулийн хэрэгжилттэй холбоотой гарч буй санхүүгийн тайлагналын зөрчил нь сүүдрийн эдийн засаг өргөжихөд шууд нөлөөлж байна. Татварын мэдээллийн цахим системийн хүртээмж аливаа улс орны бүхий л хувь хүн, хуулийн этгээдийг хамарч чадаагүй тохиолдолд хууль эрх зүйн хүрээнд нэгэнт албан ёсоор цуглуулсан санхүүгийн тайлангийн мэдээлэлд тулгуурлан санхүүгийн буруу илэрхийлэлтэй тайланг илрүүлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр ихээр зарцуулах боловч, хүссэн үр дүнд хүрч чадахгүй байгаагаас хиймэл оюун ухааны аргыг хэрэглэх шаардлага сүүлийн үед дэлхийн олон улсад жилээс жилд улам бүр өсөн нэмэгдэж байгааг онолын судалгаа болон олон улсын туршлага харуулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 74
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :