Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үр тариа хураах комбайны CRD хөдөлгүүрийн ашиглалтад нөлөөлөх зарим хүчин зүйлийн судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 3968
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : ажиллах чадвар, техникийн байдал, тосолгооны системийн даралт, тосны тортог, agco sisu power crd хөдөлгүүр

Аннотаци

Манай орны газар тариалангийн салбарт ашиглагдаж байгаа уламжлалт дизель хөдөлгүүр бүхий зүтгэх хүчний машинуудыг ухаалаг удирдлагын CR системтэй дизель хөдөлгүүртэй зүтгэх хүчний машинуудаар шинэчлэх үйл явц бидний хүссэн хүсээгүй эрчимтэй явагдах бөгөөд бидэнд эдгээр машиныг МУ-д нутагшуулах, тэдгээрийн техникийн нөөцийг бүрэн ашиглахын тулд техникийн үйлчилгээ, сервис, оношилгоо, ашиглалтын талаар судалгааны ажил гүйцэтгэж, тариаланчдад зөвлөх шаардлага тулгарч байна. Манай улсын техникийн шинжлэх ухааны салбарт олон эрдэмтэд уламжлалт дизель хөдөлгүүрийн ашиглалт, үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр болон ажиллах чадварт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар судлаж тодорхойлсон хэдий ч дээр дурдсан шинэ систем бүхий хөдөлгүүрийн талаар хийгдсэн судалгааны ажил цөөн байдаг нь энэ чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэх шаардлагатайг харуулж байна.
Иймд бид манай улсын ХАА, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа зүтгэх хүчний машины CRD хөдөлгүүрийн ажиллах чадварт нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж улмаар нөөцийг тогтоон үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх явдал чухал ач холбогдолтой ажил гэж үзсэн билээ.
Судалгааны ажлын зорилго
Монгол орны газар тариалангийн салбарт ажиллаж байгаа үр тариа хураах комбайны AGCO SiSu power CR систем бүхий ухаалаг хөдөлгүүрийн техникийн байдал, ажиллах чадварт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, эдэлгээний нөөцийг тогтоон улмаар саатлыг бууруулах
Судалгааны ажлын зорилт
• "AGCO Sisu Power CRD" хөдөлгүүрийн техникийн байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг судалж тэдгээрийн харилцан нөлөөлөл, хамаарлыг загварчлах
• "AGCO Sisu Power CRD" хөдөлгүүрийн ажиллах чадварт нөлөөлөх хүчин зүйлсийг судалж тэдгээрийн харилцан нөлөөлөл, хамаарлыг загварчлах
• AGCO SiSu power CRD хөдөлгүүрийн эдэлгээний нөөцийг тогтоох оновчтой аргыг сонгон туршилт, хэмжилт хийх
• Туршилт, хэмжилтийн үр дүнд хөдөлгүүрийн эдэлгээний нөөцийг тогтоох аргачлал боловсруулах
• Судалгааны ажлын үр дүнд CRD хөдөлгүүрийн ашиглалтыг сайжруулах зөвлөмж гаргах
Судалгааны ажлын судлагдахуун
Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй машины AGCO SiSu power diesel CRD хөдөлгүүр
Судалгааны ажлын арга
Судалгааны ажлыг AGCO SiSu power CRD хөдөлгүүрийн техниийн байдлыг өөрийн оношилгооны программ болох WinEEM3 программаар оношилж илэрсэн саатлын кодод үндэслэн нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоож улмаар уг хөдөлгүүрийн үлдэгдэл нөөцийг тогтоох.
Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол
• Бидний боловсруулсан загвар бүхий үр тариа хураах комбайны CRD хөдөлгүүрийн ашиглалтын үзүүлэлтийн нөлөөлөх хүчин зүйлүүдийг зөв тооцон тухайн техникийн ажиллах чадварыг хэвийн хадгалах, ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг уг комбайны эзэмшигчдэд олгоно.
• Үр тариа хураах комбайны AGCO SiSu power CRD хөдөлгүүрт хийгдэх засварын хугацааг тодорхойлох аргачлал нь хөдөлгүүрийн найдварт ажиллагааны түвшинг дээшлүүлж, хөдөлгүүрт тохиолдох саатлыг бууруулж улмаар хөдөлгүүрийн чадлын алдагдал, түлшний системд гарах үргүй зардлыг багасгах нөхцөлийг бүрдүүлнэ.
Судалгааны ажлын бүтэц
Эх бүтээл нь удиртгал, сэдвийн үндэслэл, 5 үндсэн бүлэг, ерөнхий дүгнэлт, зөвлөмж, ашигласан хэвлэлийн жагсаалт, хавсралтаас бүрдэнэ. Ажлын агуулга нь 5 бүлэг, 35 зураг, 22 хүснэгт, 7 хавсралтуудаас бүрдсэн нийт 208 хуудсанд багтсан болно.
Судалгааны ажлын дүгнэлт:
• AGCO SiSu power CRD систем бүхий ухаалаг хөдөлгүүрийн ажиллах чадвар, техникийн байдал нь хөдөлгүүрийн гүйцэтгэл, операторын ажилласан жил, түлшний температур, агаарын тоосжилт, түлшин дэх механик хольц, усны агууламж зэрэг хүчин зүйлүүдээс хүчтэй хамаарч байна. Хүчин зүйлүүдийн хосолсон хамаарлыг илэрхийлэх
4.20-
4.31-р математик загварыг ашиглан AGCO SiSu power CRD систем бүхий ухаалаг хөдөлгүүрийн ажиллах чадвар, техникийн байдалд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлох боломжтой.
• AGCO SiSu power хөдөлгүүрийн үйлдвэрээс гаргасан зааварт өгсөн урсгал засварын нормт хугацаа Монгол орны нөхцөлд 25%-аар богино, их засварын нормт хугацаа 27,5%-аар тус тус богино байхаар тогтоогдож байна.
• ACGO SiSu Power CRD хөдөлгүүрийн оношилгооны WinEEM3 программыг бүрэн эзэмшиж, “AGCO SISU POWER CRD хөдөлгүүрийг түлшний бохирдлоос хамгаалах боломж”, ““AGCO SISU POWER CRD хөдөлгүүрийн нөөцийг тосолгооны системийн даралт, тосон дахь тортгийн хэмжээгээр тогтоох аргачлал”-ыг боловсруулж Монгол Улсын Оюуны өмчийн газраар баталгаажуулж үйлдвэрлэлд нэвтрүүлэв.
•AGCO SiSu power CRD систем бүхий ухаалаг хөдөлгүүрийн ашиглалтын үеийн үлдэгдэл нөөцийг тогтоох, түүнд хийх урсгал болон их засварын үечлэлийг тогтоох /(
4.12), (
4.13) ба (
4.14)/ аргачлал нь ашиглалтын нөхцөлөөс болон хөдөлгүүрийн зарим үзүүлэлтээс хамааруулан хэрэглэгч шууд ашиглах бололцоотой бөгөөд бүтээлийн
4.4-р зурагт үзүүлсэн номограмм нь энэхүү аргачлалыг хэрэглэхэд улам хялбар болгож байна.
• Комбайны хөдөлгүүрт хийх засварыг бидний зөвлөж байгаа хугацаанд хийснээр үр тариа хураах нэг САМПО-2000 серийн комбайны CRD хөдөлгүүрийн хувьд 37,767,125 төгрөгийн үргүй зардал гарч болзошгүй байдлаас, нийт 274,773,272 төгрөгийн үргүй зардал гарч болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж болох юм.
•Бидний боловсруулсан дээрх зөвлөмжийг хэрэгжүүлснээр үр тариа хураах комбайны AGCO SiSu power CRD систем бүхий ухаалаг хөдөлгүүрийн найдварт байдлын түвшин, цилиндр поршенгийн бүлгийн эд ангиуд болон хөдөлгүүрийн үндсэн механизмын эд ангиудын нөөцийг дээшлүүлэх, хөдөлгүүрийн чадлын алдагдал, түлшний үргүй зарцуулалтаас урьдчилан сэргийлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд тодорхой ач холбогдолтой зүйл гэдгийг онцгойлон тэмдэглэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 83
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :