Цөс ялгаруулах замын бүх хэвийн бус хазайлт нь ихэвчлэн ургийн анхдагч хөврөлийн хөгжлийн алдагдлаас шалтгаалдаг [2]. Бидний судалгаагаар бүх үйлчлүүлэгчийн
30.25%-д нь цөсний хүүдийн цорго (
11.82%) болон артерийн салаалалтын хувилбарын (
18.43%) хэвийн бус анатоми тохиолдсон.
Эрэгтэй хүмүүст хүүдийн цоргоны хэвийн бус /урт болон богино/ хэмжээ их (р<
0.05) байна. Хүүдийн цоргоны хэмжээ урт байхад Калогын гурвалжны гадна талд илүү байрлаж, элэгний баруун артериас салаалсан болон салбарласан цусан хангамжийн үед цоргоны хэмжээ урт, өмнөд ба арын судастай байсан тохиолдолд цоргоны хэмжээ богино (р<
0.05) байна. Цөсний хүүдийн цорго урт болон богино хэмжээтэй үед цөсний хүүдийн артери Калогын гурвалжин дотор байрласан (P=
0.016) бол хэвийн хэмжээтэй цоргын үед цөсний артери Калогын гурвалжингийн дотор болон гадна аль ч хэсэгт байрлаж болох нь (P=
0.466) харагдаж байна.
1 Насны бүлэг, хүйс, үрэвслийн байдал болон хүүдийн цоргоны уртын хэмжээ нь Калогийн гурвалжны байрлалын хамааралд статистикийн хувьд ач холбогдолтой түвшний ялгаа байхгүй байна.
2. Хүүдийн артерийн өмнөд болон арын судастай ба нэг судастай хувилбар нь Калогийн гурвалжны дотор байрлах, элэгний баруун артераас салсан болон салбарласан тохиолдол нь Калогийн гурвалжны гадна талд байрласан байх нь илүү байна.
Цөсний хүүдийг дурангаар авах хагалгааг хийх үедээ бидний судалгаанд дурдсан мэдээллийн шинж чанарыг тооцон элэг-цөсний гурвалжны талбайд нөлөөлөх анатомийн "аюултай" хувилбаруудын талаар санаж, баримжаалалыг тогтоон, эдгээрийг олж, дээр тайлбарласан аргуудыг ашиглан цөсний суваг болон том артерийн судаснуудын хүсээгүй гэмтлээс зайлсхийх хэрэгтэй.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 69
Ишлэгдсэн тоо : 0