Бэлчээр, ой мод, олон улсын загас агнуур зэрэг байгалийн баялаг ашиглагчдын менежмент, хамтын ажиллагаа нь агентуудын чөлөөт хөдөлгөөнөөр ихэвчлэн илэрдэг буюу үйлдвэрлэлийн технологи нь олон нутаг дэвсгэр дамжин хэрэгждэг. Энэхүү ажил нь Монгол улсад нүүдлийн мал аж ахуйд хэвшсэн бэлчээр ашиглалтын тухай бөгөөд агентуудын чөлөөт хөдөлгөөн бэлчээрийн менежментэд хэрхэн нөлөөлж болох судалгааг танилцуулж байна. Бид нийтийн нөөцийн менежментийн талаарх өмнөх судалгааг агентууд нөөц баялгийг ашиглах нутаг дэвсгэрээ сонгох эрх чөлөөтэй олон нийгэмлэгт болгон өргөжүүлж байна. Үүнд нөөцийг хоёр орон нутгийн нийгэмлэгтэй гэж төсөөлж эдийн засгийн агентуудын орон зайн хуваарилалтад янз бүрийн институци хэрхэн нөлөөлдгийг судалсан юм. Судалгааны ажил хоёр өөр институци дээр төвлөрсөн: ямар ч зохицуулалт байхгүй нөөц, нөгөө нь Касари, Плоттод (2003) судалж байсан торгуулийн тогтолцоо юм. Хувь хүмүүс хоёр орон нутгийн нийгэмлэгийн аль нэгийг нь чөлөөтэй сонгох үед бид торгуулийн тогтолцоотой нийгэмлэг нь гаднаас ирэх нүүдлийн дарамт шахалтыг тэсвэрлэж чадах эсэхийг судалсан. Энэхүү судалгаа нь онолын болон туршилтын аргын аль алинаас бүрдэнэ. Диссертаци нь үндсэн 3 бүлэгтэй. 1-р бүлэгт онолын загварыг гаргаж, Tибоут тэнцвэрийн тухай ойлголтыг ашиглан чөлөөт хөдөлгөөний тэнцвэрийг тодорхойлдог. Хэрэв торгуулийн тогтолцоо нь хөрш зэргэлдээх орон нутгаас ирсэн хүн амын шилжилт хөдөлгөөнд дасан зохицвол төвлөрсөн бус торгуулийн тогтолцоот менежмент нь нөөц ашиглалтын үр ашгийг өндөр түвшинд тэтгэж болохыг бид олж мэдсэн. Түүнээс гадна, хөрш зэргэлдээх нийгэмлэгийн дүрэм журамгүй нөөцийн ашиглалтад эерэг гадны дайвар нөлөөг бий болгодог. 2-р бүлэг нь АНУ болон Монгол улсад лабораторийн компьютержсон туршилтуудыг явуулж онолын загварын урьдчилсан таамаглалыг шалгахад зориулагдсан. Туршилтын мэдээллээс харахад төвлөрсөн бус торгуулийн тогтолцоо нь хүн амын чөлөөт шилжилт хөдөлгөөнтэй нөхцөлд ч нийтийн нөөцийн хэт их ашиглалтыг сэргийлэх үр дүнтэй хэрэгсэл болохоо харуулсан юм. Нөөцийн хэт их ашиглалтыг бууруулахад хэсэгчлэн хяналт тавихад хангалттай байв. Түүнээс гадна, хүн ам өөр өөр дэглэмийг эрхэмлэн хоёр нэгжид хуваагдах, мөн дүрэм журамгүй орон нутгийн нэгжийн оролцогчид нөөцөөс хувиа хичээх үзлээр бусдыг шахан зайлуулах зэрэг зан үйлийн сонирхолтой хүчин зүйлсийг ажигласан юм. 3-р бүлэгт Монгол улсад хийгдсэн туршилтын хоёр төрлийн мэдээллийг ашиглан гар аргаар болон компьютержсон туршилтын ялгааны талаар арга зүйн хэлэлцүүлэг хийсэн. Энэ хоёр төрлийн туршилтын үр дүн нь онолын таамаглалтай нийцэж байгаа хэдий ч нийгмийн үнэт зүйлсийн нөлөө нь гар ажиллагаатай туршилтад илүү тодорхой байв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 20
Ишлэгдсэн тоо : 0