Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэх үеийн аюулгүй байдал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.5 Хууль
Улсын дугаар : 4633
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : албан хаагч, цагдаа, аюулгүй байдал

Аннотаци

Судалгааны явцад онолын болон практикийн тулгамдсан асуудлуудыг нээн илрүүлэх, тэдгээрийг шийдвэрлэх гарц, арга замыг эрэлхийлж, зарим гаргалгаа, дүгнэлтэд хүрснээ хамгаалалтад оруулж байна. Үүнд:
1. Цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдалтай холбоотой зарим нэр томьёог нэг мөр ойлгохын тулд өөрийн хувилбарыг санал болгож байна.
-“Цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдал” гэж үүрэг гүйцэтгэх гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсаныг хэлнэ;
- “Цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдлыг хангах баталгаа” гэж цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэх хууль зүй, эдийн засаг, боловсрол мэдлэг, ахуй хангамжийн нөхцөлийг бүрдүүлж хуульчилсныг ойлгоно.
-Цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдлыг хангах заавар” гэдэг нь цагдаагийн алба хаагчаас үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зүйг нарийвчлан тусгасан баримт бичиг юм.

2.“Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөлүүд”-ийг тодорхойлсноо хамгаалалтад оруулж байна.

3. “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Цагдаагийн албаны тухай хууль”-д, нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг туурвисан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 7

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 41
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :