Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн нийлүүлэлтэнд зах зээлийн үзүүлэх нөлөө



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4634
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : ЗОХИЦУУЛАЛТЫН ГУРВАЛЖИН, МАРКЕТИЗАЦИ, ИХ СУРГУУЛИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ,

Аннотаци

зохицуулах гурвалжин" гэсэн ойлголт, зохицуулалтын гурван элемент болох төр, зах зээл, академи, мөн Жонблоед (2003)-ын загварт тусгагдсан дээд боловсролын байгууллагуудын "зах зээлийн найман нөхцөл"-ийг судалгааны үзэл баримтлалд ашигласан.. Энэ нь дээд боловсролын зах зээлийн практикийн үндэс суурийг тавьсан анхны ардчилсан боловсролын тухай хууль батлагдсанаас хойш гарсан өөрчлөлтийн мөн чанар ямар байсныг, тэдгээр нь хэрхэн бий болсон, ямар шалтгаантай байсныг харуулсан. Ярилцлагын утгачилсан дүн шинжилгээ, баримт бичигт дүн шинжилгээ хийснээр дээд боловсролын шинэчлэлийн бодлогыг байгууллагын түвшинд хэрхэн тайлбарлаж, хэрэгжүүлсэн, энэ нөхцөл байдал бакалаврын сургалтын хөтөлбөрт хэрхэн нөлөөлснийг харуулсан. Судалгаанаас үзэхэд Монголын их, дээд сургуулиудын хувьд сургалтын хөтөлбөр нь санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн сонирхлыг татах, байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог. Сургалтын хариуцлагын хувьд хоёр ялгаатай үзэгдэл байсан. Нэг нь өргөн хүрээний шинэ курс, шинэ салбарууд гарч ирсэн явдал байв. Нөгөө нь мэдлэгийг хүргэх үзэл баримтлалын өөрчлөлт байв. Шинэ салбар нээх болсон шалтгаануудын талаарх олдворууд нь төрийн болон зах зээлийн аль алиных нь бакалаврын сургалтад үзүүлэх нөлөөллийн хүчийг харуулсан тул чухал ач холбогдолтой байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 40

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 86
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :