Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын Төвөд хэлт уран зохиол дахь хишиг даллагын зохиолын уламжлал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4635
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : даллга, хишиг дуудах, хишиг тогтоох

Аннотаци

Монголчууд эрт цагаас мал сүргээ адгуулан нүүдэллэн аж төрж ирэхдээ тухайн байгаль цаг уур газар усны нөлөөнөөс үл хамааран жилийн дөрвөн улиралд буян хишгээ дуудах даллах, тогтоох, түгээх дэлгэрүүлэх зан үйлийг хийж ирсэн уламжлалтай. Хишиг дуудах зан үйлтэй холбоотой хишиг даллагын эд өлгийн соёл ч түгэн дэлгэрсэн байна. Хишиг даллагын зан үйл түүнийг дагасан эд өлгийн соёл, түүнд холбогдох аман болон бичгийн уран зохиолын арвин их сан хөмрөг ч эртнээс нааш уламжлагдан иржээ. Энэхүү диссертацид монголчуудын дунд түгээмэл дэлгэрсэн хишиг даллага дуудах, тогтоох түгээх зан үйлийн аман бичгийн соёлын тухай өгүүлнэ.
Монголчуудын даллагын соёлд аман бичгийн уламжлал, эд өлгийн уламжлал, хишиг буяны ёс заншлууд багтаж байна. Хишиг даллагын зохиолуудын анхны хүссэн гуйсан хэлбэр нь дуудсан даатгасан хэлбэртэй болж өөрчлөгдөхөд Монголчуудын аман бичгийн уламжлал гол нөлөө үзүүлсэн. Даллагыг эд юмсаар дууддаг болсноор эд өлгийн соёл үүсэж хурганы арьс, эсгий, мод зэргээр даллагын сав суулга хийж түүний дагалдах хэрэглэлүүд бий болсон байна. Хишиг дуудах, тогтоох, түгээх ёс заншлууд Монголчуудын дунд өргөн дэлгэрсэн нь хишиг дуудах үед идээ эдлэл болон бүс малгайгаар даллах, хишиг тогтоохдоо даллагын дараа гурав хоног идээ, эдлэл гадагш гаргахгүй байх, хишиг түгээхдээ даллагаас хойш гурав хоноод даллагын идээг айл саахалтын хүмүүст түгээх зэрэг олон ёс заншлууд уламжлагдан иржээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 17

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 79
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :