Тухайн судалгааны ажлаар эрүүгийн процесс шуурхай байх зарчмын ойлголтыг онол, сургаал, үзэл баримтлал, мөн эрх зүй, тэр дундаа эрүүгийн процессын зарчим талаас нь судалж, мөн чанар, онцлогийг тодорхойлон, түүх-эрх зүйн дүн шинжилгээ хийж, тухайн зарчмыг хэрэгжүүлэх хэрэгжүүлэх ерөнхий ба тусгай нөхцөлийг судалж, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. Улмаар шуурхай байх зарчмыг хэрэгжүүлэх олон улсын эрх зүйн орчин, гадаад улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа явуулж, тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлж, улмаар эрүүгийн процессын эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтыг практиктай уялдуулан, сайжруулах, боловсронгуй болгох арга замыг тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, санал дэвшүүлсэн болно. Энэхүү судалгааны ажлаар эрүүгийн процесс шуурхай байх зарчим, эрх зүйн зохицуулалтыг анх удаа тусгайлан хөндөж, онол-практикийн хүрээнд судалсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 20
Ишлэгдсэн тоо : 0
№ | Ишлэл |
---|---|
1 |
"Процессын эрх зүй, онол-туршлага". 2014 он. |
2 |
"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ". 2014 он. |
3 |
"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан". 2014 он. |
4 |
" Эрүүгийн процессын албадлага". 2013 он. |
5 |
"Монгол Улсын төр эрх зүйн түүх-тэргүүн боть". 2005 он. |
6 |
"Процессын эрх зүй-онол, туршлага". 2014 он. |
7 |
"Монголын Юань гүрний төр, эрх зүйн түүх". 2017 он. |
8 |
"Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй".. 1987 он. |
9 |
"Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй". 2017 он. |
10 |
"Монгол хууль". 1997 он. |