Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бичил замаг-бактерийн мөхлөг бүтэц бүхий лаг үүсэх, бохирдлыг бууруулахад бичил замгийн үүрэг



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4643
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : ЗАМАГ-БАКТЕРИЙН МӨХЛӨГТ ЛАГ, БИЧИЛ ЗАМАГ, ЭРДЭСТ НЭГДЛҮҮДИЙГ ХОРГҮЙЖҮҮЛЭХ, БОХИР УС, МӨХЛӨГТ ЛАГ ҮҮСЭХ

Аннотаци

Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэгдэж байгаа бохир усны хэмжээ ч мөн нэмэгдэж байна. Тийнмээс бохир усыг цэвэршүүлэх байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ. Ийм технологийн нэг бол замаг, бактерийн бүлгэмдэл бүхий аероб мөхлөгт (бөмбөлөг) лаг юм. Энгийн лаганд агуулагдаж буй замаг болон микробын эсүүд нь өөр хоорондоо бат бөх холбогдон нягтаршил сайтай мөхлөг (бөмбөлөг) хэлбэрт хувирдаг. Ийм мөхлөг хэлбэртэй лаг нь бохирыг өөртөө шингээн доош суух хурд сайтай байдаг нь эрчим хүч хэмнэх давуу талтай юм. Энэхүү мөхлөгт хэлбэрийн лаганд агуулагдаж буй бичил замаг нь бохир уснаас азот болон фосфорыг хоргүйжүүлэх чадвартай, өөрөөр хэлбэл энэхүү бохирдлыг биомасс болгон хувиргасанаар сэргээгдэх эрчим хүч, түлшний нөөц болгон ашиглах нөхцлийг бүрдүүлсэнээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад хувь нэмэр болох юм. Энэхүү технологит ашиглаж буй бичил замаг болон бактери нь энгийн үед ч байгаль дээр зэрэгцэн оршиж байдаг давуу талтай тул судлаачдын анхаарлыг ихээр татах болсон. Гэсэн хэдий ч мөхлөгт лаг үүсэх процесс, бохирдолыг бууруулахад бичил замаг болон бактери хэрхэн оролцдог талаар тодорхой мэдээлэл хомс байгаа юм. Энэхүү судалгаа нь замаг бактерийн аэроб мөхлөгт лагнаас бичил замгийг ялган авч мөхлөгт лаг үүсэх процесс болон бохирдол бууруулахад хэрхэн оролцдог болохыг илрүүлэх зорилготой юм.
Замаг бактерийн аэроб мөхлөгт лагнаас Chlorella төрлийн 2 бичил замаг (А1, А2) ялган авсан. Уг 2 өсгөврийг лабораторийн нөхцөлд 50 мг-NH4-N/л азот, 5 мг-PO4-P/л фосфорын агууламж бүхий хиймлээр үүсгэсэн бохир усанд гэрэлтэй болон гэрэлгүй (12ц/12ц) нөхцөлд өсгөвөрлөн ургалтын эрчим болон бохирдол бууруулах чадварыг туршин үзсэн. Туршилтын үр дүнгээс харахад Chlorella А1 өсгөвөр нь бохирдолыг А2 өсгөвөрөөс 9-14%-иар илүү буюу 93-96%-иар бууруулж байсан.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 22

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 34
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :