Монголын өргөн уудам нутаг дэвсгэр идэвхтэй тектоникын хувьд хоёр өөр геодинамикын орчинд оршидог: Саян болон Хэнтийн уулс Байгаль-Хөвсгөлийн рифтийн тэлэлтийн нөлөөнд оршин байдаг бол Алтай болон Говь-Алтайн уулс Энэтхэг-Евразийн коллизтой холбоотой шахалтын нөлөөнд оршидог. Түүнчлэн, Монголын төв хэсгийн газар нутгийн ихэнхи нь Хойд Хятадын блокын (Амурын блок гэж нэрлэдэг) зүүн тийш хөдөлгөөнтэй холбоотой байх бололцоотой тэлэлтийн нөхцөлд байдаг.
Миний судалгааны ажил тектоник, газарзүйн хил хязгаар болон топографи, рельефийн хувьд ялгаатай бүс нутгуудад судлагдсан: Ховд хагарал Алтайн уулсад, Хөвсгөл хагарал Саяны уулсад, Мөнгөнморьт хагарал Хэнтийн уулсад байрлах бөгөөд хоорондоо хэдэн зуун км зайтай.
Тус судалгаанд, сансрын зураг болон хээрийн маршрутын судалгаанд үндэслэн хагарлыг зураглах, палеосейсмологийн аргад үндэслэн идэвхтэй хагарал дээр болсон хүчтэй газар хөдлөлийн цаг хугацаа ба газар хөдлөлийн давтагдах хугацааг тодорхойлох, радиокарбон нас тогтоох судалгаа, хагарлын гүний структурыг тодорхойлох өрөмдлөгийн судалгаа, хагарлын хавтгайгаар шилжсэн чулуулгийн минералоги, петрографын судалгааны аргууд ашиглагдсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 11
Ишлэгдсэн тоо : 0