Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цагдаагийн байгуулллагаас олон нийттэй харилцах үйл ажиллагаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.5 Хууль
Улсын дугаар : 4648
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг :

Аннотаци

Эрүүгийн шүүн таслах ажиллагаа болон гэмт явдлаас урьдчилан сэргийлэх талаарх НҮБ-ын Удирдах зарчимд “ ... эрүүгийн шүүн таслах ажиллагаа болон гэмт явдлаас урьдчилан сэргийлэх бүх шатанд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, урамшуулах” гэж заасан. Мөн НҮБ-ын Эрх зүйн дэг журмыг дэмжих талаар албан тушаалтны зан үйлийн Кодекст “ ... Хэв журмыг хамгаалах байгууллага бүр олон нийтийг төлөөлж, тэдний өмнө хариуцлага хүлээж ажлаа тайлагнах ёстой” гэжээ. Эдгээр нь оролцогч улсуудын цагдаагийн байгууллага, олон нийтийн хамтын ажиллагааны олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн үндэслэл болсон юм.
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөн түүхэн он жилүүдэд цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, тэдний туслалцаа дэмжлэгийг авч хамтран ажиллах чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг тухайн цаг үедээ авч хэрэгжүүлж ирсэн түүхэн уламжлалтай билээ.
Ардчилсан хувьсгал 1990 онд ялснаар нийгмийн тогтолцоо үндсэндээ шинэчлэгдэж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгмийг эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц, үүрэг чиглэлийг шинэчлэн тогтоож, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр багагүй ажил хийж, зохих үр дүнд хүрээд байна. Үүний нэг тод жишээ нь 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн
5.1 дэх хэсэгт төрийн албаны эрхэм зорилго нь “ ... Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд” оршино гэж тодорхойлсон нь манай төрийн албаны шинэчлэлтийн мөн чанарыг илтгэж байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд “Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа ... ил тод, нээлттэй байх, ... олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах ... зарчмыг баримтална”, мөн хуулийн 14 дүгээр зүйлд Цагдаагийн төв байгууллага нь нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд “олон нийтэд түшиглэсэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны бодлого, арга зүйг нэгтгэн зохион байгуулах”, “нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлэх”; мөн 15 дугаар зүйлд зааснаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь “цагдаагийн төв байгууллага болон харьяалах Иргэний зөвлөл, оршин суугчдад ажлаа тайлагнах”, “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь үйл ажиллагааныхаа тайланг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, оршин суугчдад, тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагч нь үйл ажиллагааныхаа тайланг тухайн нутаг дэвсгэрийн иргэдэд тавина” гэж тус тус хуульчлан баталгаажуулж цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж өгчээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 57
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :