Хүүхдийн мэс заслын (МЗ) дараах өвдөлт намдаах эмчилгээнд төвийн ба захын мэдрэлийн хоригуудыг хэрэглэх талаар сүүлийн жилүүдэд эрчимтэй судалж байна. Хүүхдийн нас, биеийн байдал, МЗ-тай холбоотой өвдөлт намдаах хамгийн тохиромжтой, аюулгүй аргыг сонгох шаардлагатай. ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэдээгүйжүүлгийн тасгаар жилд дунджаар 6225 хүүхэд МЗ-д орсноос
39.8%-ийг хэвлийн, цавь-хуйхнагийн мэс засал эзэлж байв. Тус төвд 2000 оноос орчны хоригийг (ОХ) уламжлалт анатомийн бүтцээр баримжаалан хийж эхэлсэн ба хоригийг аюулгүй, амжилттай хийхийн тулд ОХ-ын давуу талыг нарийвчлан
судлах, түүнийг хэт авиан хяналттай гүйцэтгэх аргачлалыг практикт нэвтрүүлэх нь уг судалгааг хийх үндэслэл боллоо.
Зорилго: Хүүхдийн хэвлий, цавины МЗ-ын үед ерөнхий мэдээгүйжүүлгийг (ЕМ) дангаар нь болон ОХ-той хавсарч, цус эргэлтийн хөдлөл зүй, өвдөлт намдаах эмийн (ӨНЭ) хэрэгцээ, өвдөлтийн хүчийг харьцуулан судлах.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Санамсаргүй түүвэрлэлтэт, хяналтат судалгаанд 0-18 насны 298 хүүхэд хамрагдав. Бүх хүүхдэд ЕМ өгсөн бөгөөд нэмэлтээр ОХ-ийг дараах байдлаар хийв. Ууцны хоригтой судалгаанд ууцны нүхээр эпидурал зайд гуурс оруулж, МЗ-ын ба дараах үеийн өвдөлт намдаалтыг;
ташаа-цавь, ташаа-аюулхайн доод мэдрэлийн (ТЦТАДМ) хоригтой судалгаанд уг хоригийг 4 аргаар хийж МЗ-ын үеийн цус эргэлтийн хөдлөл зүй, өвдөлтийн хүч, ӨНЭ эхэлж хэрэглэсэн хугацаа, хориг хийсэн арга бие бялдрын үзүүлэлттэй хамааралтай эсэхийг судлах, түүнчлэн хэт авиан багажаар ТЦТАДМ-ийн
байрлалыг тодорхойлох; гуравдугаар зорилтын хүрээнд хэвлийн хөндлөн булчингийн (ХХБ) хоригийг хэвлийн нэг ба хоёр талд хэт авиан хяналттай хийж үр дүнг судалсан.
Статистик боловсруулалтыг Mann Whitney U test, дүрслэлт анализ, АNOVA, Tukey post-hoc test, Kruskal-Wallis test, хүчин зүйлсийн хамаарлын Pearson коэффициентээр тус тус хийсэн. Хүснэгтийн үзүүлэлтүүдийг дундаж, стандарт хазайлт, хувиар илэрхийлэв. p-утга<
0.05 үед статистик үнэн магадлалтай гэж тооцов.
Үр дүн: Ууцны хүрцээр эпидурал зайд хориг хийх нь МЗ-ын үеийн опиоидын хэрэглээг бууруулж (p=
0.03), МЗ-ын дараах өвдөлтийн хүч (p=
0.015), ӨНЭ-ийн хэрэглээ (p=
0.0001), эрчимт эмчилгээнд байх хугацаа, эмчилгээний зардлыг бууруулж байв.
ТЦТАДМ-ийн хориг хийсэн судалгаанд эхний 2 цагт өвдөлтийн хүч I бүлэгт хамгийн бага (1.04±1.23), IV бүлэгт хамгийн их (
2.88±
2.47) байсан (p=
0.0027). I бүлгийн хүүхдүүдэд өвдөлтийн хүч биеийн жингийн индекстэй дунд зэргийн хүчтэй (r=
0.49, p=
0.006) ач холбогдол бүхий хамааралтай, хоригийн үр дүн I бүлэгт хамгийн өндөр буюу
96.7%, хамгийн бага нь IV бүлэгт 70% байв. Ташаан өмнөд төвгөрөөс ТЦТАДМ хүртэлх зай настай хамааралтайгаар өөрчлөгдөж байсан (p=
0.04) ба ташаа-аюулхайн доод мэдрэлийн байрлал бие бялдрын үзүүлэлттэй сулаас дунд зэргийн хамааралтай (r=
0.29-
0.42; p<
0.03) байсан.ХХБ-ийн хоригийг 2 талд хийсэн бүлэгт өвдөлтийн хүч сэрэх үед (p=
0.0034), 2 цагийн дараа (p=
0.04) ач холбогдол бүхий бага, үрэвслийн байдал ӨНЭ-ийн хэрэглээтэй хамааралтай (p<
0.05) байв. ХХБ-ийн хоригийг нэг талд хийсэн бүлэгт мэс заслын үед (p=
0.0001), дараа хэрэглэсэн ӨНЭ-ийн хэрэглээ, өвдөлтийн хүч бага байв.
Дүгнэлт: Ууцны хүрцээр эпидурал зайд гуурс хийж, өвдөлт намдаах нь нярай бага насны хүүхдийн хэвлийн МЗ-ын үед хэрэглэхэд тохиромжтой, аюулгүй арга байв. ТЦТАДМ-ийн хоригийг ташаан өмнөд төвгөрөөс хүйс хүртэлх шулууны гадна дөрөвний нэгд, хоёр хальс нэвтлэн тарих нь хамгийн үр дүнтэй арга бөгөөд, эдгээр
мэдрэлийн байрлал хүүхдийн бие бялдрын үзүүлэлттэй хамааралтай байна. ХХБ-ийн хоригийг хүүхдэд хэт авиан хяналттай, аюулгүй хэрэглэж болно. ОХ-ийг ерөнхий мэдээгүйжүүлэгтэй хавсарч хэрэглэснээр өвдөлт багасгаж, ӨНЭ-ийн хэрэглээг бууруулж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 21
Ишлэгдсэн тоо : 0