Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үндэсний аюулгүй байдлыг Гадаад худалдааны бодлогоор дэмжих боломж



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4659
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : аюул, занал, эрсдэл, эдийн засаг, аюулгүй байдал, худалдааны гэрээ, ашиг сонирхол, үндэсний эрх ашиг, бодлого, стратеги

Аннотаци

Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, тухайлбал, гадаад худалдааны бодлого, үйл ажиллагааны үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл. Эдийн засгийн салбарын аюулгүй байдлын үүсэл хөгжил, чиг хандлага, зүй тогтлыг нээж илрүүлэхэд чиглэн системийн шинжилгээний хандлагын хүрээнд шинжлэх ухааны танин мэдэхүйн нийтлэг эмпирик болон онолын судалгааны аргууд болох ажиглалт, харьцуулалт, задлан шинжилгээ, нэгтгэн дүгнэх, индукци болон дедукци хийх, загварчлах зэрэг арга ашиглан боловсруулж, Үндэсний аюулгүй байдал ба гадаад худалдааны хамаарлын онол арга зүйн үндэс, гадаад худалдааны бодлого, үйл ажиллагаагаар үндэсний аюулгүй байдлыг дэмжих арга замын талаар санал, зөвлөмж боловсруулсан.
Судалгааны ажлын үндсэн агуулгыг “Үндэсний аюулгүй байдал ба гадаад худалдааны хамаарал, гадаад худалдааны онол, арга зүй, олон улсын туршлагыг судалсан үр дүн”, “Үндэсний аюулгүй байдлыг гадаад худалдааны бодлого, үйл ажиллагаагар дэмжиж буй өнөөгийн байдалд хийсэн шинжилгээний үр дүн”, “Үндэсний аюулгүй байдлыг дэмжих гадаад худалдааны бодлого, үйл ажиллагааг сайжруулах арга зам” гэсэн бүлгүүдэд илэрхийлсэн.
Түүнчлэн энэхүү судалгааны ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдал ба гадаад худалдааны хамаарлын онол, арга зүйг үндэсний аюулгүй байдалд эдийн засгийн аюулгүй байдлын үүрэг оролцоо болон эдийн засгийн аюулгүй байдалд гадаад худалдааны үүрэг оролцоо гэсэн логик уялдаатайгаар боловсруулсаны зэрэгцээ гадаад худалдааны онол, олон улсын шалгарсан арга зүйд тулгуурлан шинжилгээг гүйцэтгэсэн. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, түүнд гадаад худалдааны бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэж буй үүрэг, оролцооны өнөөгийн байдлыг статистик боловсруулалт, практик хэрэглээний бодит байдалд үндэслэн шинжилж, сайжруулах арга замыг санал болгосон нь практик амьдралд бүрэн хэрэгжүүлэх боломжтойд оршиж байгаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 81
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0