Уурхайн гүн нэмэгдэх тусам массивын геологи структур, физик механикийн шинж чанар өөрчлөгдөн уул техникийн нөхцөл хүндэрдэг учраас массивын шинж чанарын судалгааг уурхайн онцлог нөхцөлөөс хамааруулан 3-5 жил тутам хийх, тэсэлгээний ажлын параметрийг массивын геологи структурын онцлог, бутлагдсан хүдрийн технологийн шаардлагыг хангах хэмжээ, хэрэглэх тэсрэх бодисын шинж чанар зэрэг хүчин зүйлсийг харгалзан оновчтой тодорхойлох мөн уул геологийн нөхцөлөөс хамааран тусгай тэсэлгээний аргуудыг хэрэглэх шаардлага тавигдаж байна.
Судалгааны ажил нь линз хэлбэрийн хөлдүү үетэй хөрс хуулалтын чулуулгийн массивыг үндсэн ба нэмэлт цооног өрөмдөн тэслэх онол, туршилтын судалгаа хийж, оновчтой жигд бутлах зүй тогтлыг тогтоон, массивын физик-механик шинж чанар, хэрэглэх тэсрэх бодисын үзүүлэлтийг үндэслэн үндсэн ба нэмэлт цооногийн цэнэгийн параметрийн хамаарлыг тодорхойлох шалгуурын тэгштгэлийг зохиож, хөлдүү үе агуулсан чулуулгийн массивын шинж чанар, хэрэглэгдэх тэсрэх бодисын детонацийн үзүүлэлтийг харгалзан тэсэлгээ хийх арга, схемийг боловсруулсан.
Судалгааны ажлын хүрээнд нүүрсний ил уурхайн хөрсний чулуулгийн массив дахь олон жилийн цэвдэг агуулсан үеийг тэсэлгээний энергээр жигд бутлах арга боловсруулж практикт туршин үйлдвэрлэлд нэвтрүүлсэн болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0