Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын Улаанбаатар хотын хүнсний захуудын эрүүл ахуйн судалгаа ба сайжруулах зөвлөмж



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4656
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : хүнсний аюулгүй, мах, нянгийн бохирдол, эмгэг төрүүлэгч нян

Аннотаци

Хүнсний хангамж, шим тэжээл, эрүүл ахуй нь хүнсний аюулгүй байдлын чухал асуудал юм. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын нэг гол шалтгаан нь хүнсний эрүүл ахуй юм. Судалгаанд Монгол Улсын Улаанбаатар хотын хүнсний томоохон 6 захаас арчдас (худалдагчийн гар, хутга, мах зардаг тавцан), махны нийт 438 дээж авсан. Мөн эдгээр хүнсний захуудад "Худалдааны хяналтын хуудас" -аар эрсдлийн үнэлгээ хийсэн бөгөөд хүнсний захуудад эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх зөвлөмж боловсруулсан. Судалгааны үр дүнгээр хүнсний захуудад зарагдаж буй маханд
3.4 * 104 -
10.1 * 104 cfu / g, мах борлуулдаг тавцанд
6.3 * 104 cfu / cm2, худалдагчийн гарнаас
4.3 * 104 cfu / cm2, хутганд 1.9 * 104 cfu / cm2 нянгийн бохирдол тус тус илэрсэн. 16S р ДНХ омгийг тодорхойлоход Salmonella spp, Escherichia coli, Proteus, Bacillus cereus, Staphylococcus aureus илэрсэн. Хүнсний захын эрсдлийн үнэлгээгээр Хархорин, Амгалан, Нарантуул захууд
31.4% -45% буюу дунд зэргийн эрсдэлтэй, Барс, Хүчитшонхор зах, Баянзүрх
21.5% -27% буюу бага эрсдэлтэй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 80
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :