Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Монгол орон дахь үхэрийн бабезиозын үүсгэгчидийн тархалтыг молекул биологийн аргаар судалсан нь”



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4670
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : үхрийн бабезиа, пгу, генийн дараалал, цусний шимэгч

Аннотаци

Үхрийн бабезиоз нь эмнэлзүйн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой хачгаар дамжин халдварладаг эгэл биетнээр үүсгэгддэг өвчин бөгөөд дэлхийн нийтэд тархсан байдаг. Үхрийн бабезиозтой тэмцэх аргуудыг төлөвлөх эхний алхам бол үхэрт бабезиоз-ын үүсгэгчийг тодорхойлох явдал юм. Түүнчлэн үхэрт халдварладаг бабезиа паразитуудын зүйлийг үхрээс бусад малд, ялангуяа хамт бэлчээрлэн, нэг хэвтэр ашигладаг өөр төрлийн малд судлах нь зүйтэй юм. Иймд энэхүү судалгааны үр дүн нь тухайн өвчний эсрэг менежментийн үр дүнтэй стратеги боловсруулж хэрэгжүүлэхэд шаардлагатай эпидемиологийн мэдээллээр хангах болно.
Монгол оронд үхэрт халдварладаг бабезиа паразитын төрөл зүйл сайн судлагдаагүй байна. Түүнчлэн манай оронд үхэртэй хамт бэлчээрлэдэг бусад малд өмнө нь уг цусны паразитуудын судалгаа хийгдэж байгаагүй байгаагүй юм. Иймд эмнэлзүйн ач холбогдол бүхий гурван төрлийн үхрийн бабезиозын үүсгэгчид болох B. bovis, B. bigemina, болон B. naoakii -ийг тэмээ болон сарлагт халдварладаг эсэхийг судлах зорилгоор энэхүү цуврал судалгааг хийсэн болно.
Эхний бүлэгт Монгол орны 16 аймгаас цуглуулсан 725 үхэрт судалгаа хийхэд
27.9%,
23.6%,
5.4% нь B. bovis, B. bigemina, B. naoakii -ийн тус тус халдвартай болохыг тогтоосон. Судалгаанд хамрагдсан 16 аймагийн дээжинд B. bovis, болон B. bigemina -ийн халдвар илэрсэн бол 11 аймгийн дээжинд B. noaokii илэрсэн. B. naoakii илрүүлсэн нь өмнө энэ манай улсад тус паразит бүртгэгдэж байгаагүй тул чухал үр дүнгийн нэг байв. Үхэрт эмнэлзүйн шинж тэмдэг үүсгэгч цусны шимэгчид болох B. bovis, B. bigemina, B. naoakii нь манай орны үхэр сүрэгт өргөн тархсан болохыг ирүүлсэн тул энэхүү судалгааны үр дүн нь үхэрт эмнэлзүйн бабезиозыг хянах зорилгод чухал түлхэц болсон юм.
2-р бүлэгт Монголын зургаан аймгийн (Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баянхонгор) 305 тэмээний дээжид B. bovis, B. bigemina, B. naoakii халдвар шалгах молекул биологийн шинжилгээ хийхэд дээрхи паразитууд тус тус
32.1%,
21.6%,
24.3% -ын халдвартай байв. Үхэр болон тэмээн сүргийн хувьд дээрх паразитуудийн халдварлалтын хувь ойролцоо байгаа нь монгол орны тэмээн сүрэгт асдаг хачиг үхэрт мөн асдаг байж болох юм. Иймээс эдгээр үр дүн нь үхрийн бабезиа-ын үүсгэгчид нь үхэрээс тэмээнд болон тэмээнээс үхэрт дамждаг болохыг харуулж байна.
Иймд үхрийн бабезиа-ын үүсгэгчидийн тэмээн дэх халдварыг хянах нь Монгол орны хувьд үхрийн бабезиозтой тэмцэхэд чухал ач холбогдолтой юм.
Гуравдугаар бүлэгт Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Увс болон Завхан аймгуудаас цуглуулсан 375 сарлагын дээжинд B. bovis, B.bigemina, B. naoakii -ийн халдвар илрүүлэх молекул биологийн судалгааг хийсэн. Монгол орны сарлаг үхэрт B. bovis, B.bigemina-ийн халдвар илэрсэн боловч B. naoakii илрээгүй болно. Судалгаанд хамрагдсан 375 сарлагаас 238 (
63.5%) нь B. Bovis-ын, 8 (
2.1%) нь B.bigemina -ын тус тус халдвартай дүн гарсан.
Иймд монгол сарлагийн сүрэгт дээрхи цусны паразитуудын халдварыг мөн анх удаа илрүүлж байгаа тул энэхүү судалгаа нь манай улсад үхрийн бабезиоз өвчинтэй тэмцэх менежментийг сайжруулахад сарлаг үхрийн сүрэгт дээрхи паразитуудын халдварыг давхар хянах нь чухал ач холбогдолтой болохыг онцолж байна.
Судалгааны дүнг нэгтгэн үзвэл үхэр сүрэгт эмнэлзүйн бабезиоз үүсгэдэг эгэл биетэн паразитууудын халдвар нь манай улсын үхэр, тэмээ болон сарлагийн сүрэгт өргөн тархсан болохыг тогтоосон болно. Энэхүү судалгааны үр дүн нь манай улсад төдийгүй дэлхий дахинд үхрийн бабезиозтой тэмцэх менежментийг боловсруулахад чухал ач холбогдолтой эпидемиологийн



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 103
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :