Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Чихрийн манжин (Beta vulgaris L.) –гаас ялгасан ургамлын өсөлт дэмжигч бактерийн омгийн биохимийн шинж чанар болон ургамалд байрлах байршил”



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.4 ХАА биотехнологи
Улсын дугаар : 4672
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : ургамлын абиотик стресс, GUS генийн экспресс, ургамал бактерийн харилцаа, ургамлын өсөлт дэмжигч нэгдлүү

Аннотаци

Хөдөө аж ахуйд химийн бодис ашиглахын оронд биоинокулянт хэрэглэх нь байгаль орчинд ээлтэй технологи бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой. Энэхүү судалгаанд чихрийн манжингаас ялган авсан ургамлын өсөлтийг дэмжигч бактерийн омгуудыг (Rhizobium sp. HRRK005, Polaromonas sp. HRRK103, Variovorax sp. HRRK170, Mesorhizobium sp. HRRK190, Streptomyces sp. HRTK192, Novosphingobium sp. HRTK19) биоинокулант үйлдвэрлэхэд хэрэглэх боломжтой хэмээн үзэж сонгон авч ургамлын өсөлт дэмжих нөлөөг үнэлсэн. Эдгээрээс HRRK170 нь ургамлын ургалтын дэмжигч нэгдлүүд (сидерофор, 1-аминоциклопропан-1-карбоксилын хүчил (ACC) деаминаза, биофильм ба индол-3-цууны хүчил (IAA)) нийлэгжүүлэх, илүү өргөн хэмжээнд температур (10-30 ºC) ба рН (
5.0-
10.0)-ын стресс тэсвэрлэх чадвартай байсан тул цаашдын туршилтуудад үргэлжүүлэн хэрэглэсэн. HRRK170 нь нийт 8 зүйлийн 14 сортын хүнсний ногооны суулгацуудын ургалтанд хэрхэн нөлөөлж буйг туршихад бүх суулгацын үндсэнд байрласан байсан нь тогтоогдсон. Эдгээрээс хоёр хүнсний ногооны (Хятад байцаа, ногоон чинжүү) өсөлт, ургалтыг илт давамгай нэмэгдүүлж байсан. Ургамлын эдэд байрласан эсийн нягтралыг GUS (β-глюкоуронидаза) будалтын эрчмийг хэмжих замаар тодорхойлсон. Судалгааны дүн ногоон чинжүү, хятад байцаа хүнсний ногоонд эсүүд хамгийн оновчтой түвшинд байрлахад ургамлын өсөлтийг ихээхэн нэмэгдүүлж байгааг харуулсан. Тиймээс ургамалд HRRK170-ийн эсүүд оновчтой нягтралаар байрлахад бактер ургамал харилцан ашигтай нөлөө үүсч байна хэмээн үзсэн. Мөн HRRK170-ийн ургамалд үүссэн давс (NaCl) ба ган (полиэтиленгликолиор үүсгэсэн)-гийн стрессийг бууруулах нөлөөтэй эсэхийг Хятад байцааны хоёр сорт (Хареги 85 ба Кигокоро 85)-ын суулгацуудыг хэрэглэн туршсан. HRRK170 нь абиотик стресс үүссэн үед ургамлын өсөлт дэмжигч нэгдлүүдийг илүү ихээр нийлэгжүүлэх, ургамлын эдүүдэд ашигтайгаар байрласнаар хоёр сортын хятад байцааны давсны стрессийн нөлөөг багасгасан. Харин гангийн стессийн хувьд, ганд илүү мэдрэг сорт болох Кигокоро 85 сортын байцаанд стрессээс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулж, хяналтын бүлэгтэй харьцуулахад өсөлтийг дэмжиж байсан. Энэхүү судалгааны үр дүн HRRK170 нь ургамалд байрласан эсийн тоо хамгийн тохиромжтой хэмжээнд байхад ургамлын өсөлтийг илүү нэмэгдүүлэх хандлагатай, мөн ургамлын давс (NaCl) болон гангийн стресс (ПЭГ) –ийн нөлөөг бууруулагчаар хэрэглэх боломж өндөр болохыг харуулсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 87
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :